Холбооны тэргүүлэгчийн мэндчилгээ
Эрхэм хүндэт гишүүн орон нутгуудын төлөөлөгчид өө!
ОХУ-ын хамгийн нарлаг нутаг болох Буриадын БНУ-аас та бүхэнд халуун мэндийг хүргэе. Зүүн Хойд Азийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа шинэ чиглэлээр хөгжиж байгаа энэ онцгой үед Буриадын БНУ 2026-2027 онд NEAR Холбооны тэргүүлэгчээр ажиллах болсон билээ. Зүүн Хойд Ази хэмээх томхон бүс нутагт олон талт харилцаа тод харагддаг бөгөөд энэ нь улс орнуудын тэнцвэртэй, олон талт харилцааны системд суурилсан байх шаардлагатай.
ОХУ нь улс орнууд улс төрийн бус дүрэм журамд үндэслэн харилцан эдийн засгаа хөгжүүлэх олон улсын гол үйл явцад оролцож, эрх ашгийг хүндэтгэн нөлөөллөө хэрэгжүүлэхийг зарчим болгодог. Энэхүү зарчим нь NEAR Холбооны хүрээнд бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чухал суурь болдог.
Буриадын БНУ нь Зүүн Хойд Азийн нэгэн хэсэг бөгөөд Оросын Дорно дахины соёл, Буддын шашны төв юм. Бид улсын гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийг баримтлан дотоодод төдийгүй хилийн чанадад түүх, соёлоо хуваалцдаг хөрш зэргэлдээ улсуудтай соёл, эдийн засгийн харилцааг идэвхтэй хөгжүүлж байна.
Буриадын БНУ нь эдийн засгийн гол салбаруудад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, NEAR Холбооны гол үйл ажиллагаанууд болох Бүгд хурал, Дээд хэмжээний Ажлын хэсгийн хурал, Уламжлалт эм, эмчилгээний хорооны хурал, Аялал жуулчлалын хорооны хурлуудыг өөрийн нутагт зохион байгуулахад бэлэн байна.
Өнөөдөр NEAR Холбоо нь Хятад, Япон, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Монгол, Орос гэсэн Зүүн Хойд Азийн зургаан улсын 82 үндсэн гишүүн, Вьетнам, Киргиз, Казахстан гэсэн гурван улсын 3 сурвалжлагч гишүүн, 1 тусгай гишүүн, 5 ажиглагч гишүүн буюу нийт 9 улсын 91 орон нутгийг эгнээндээ нэгтгээд байна. Энэ нь 700 сая хүн орчим хүн амтай, нийтлэг түүх, хөгжил, асар их бүс нутгийн ирээдүйн үүргийг хуваалцдаг гэсэн үг юм.
Тулгамдсан асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, шийдлийг нь хамтдаа боловсруулснаар улс орнууд болон бүс нутгуудын харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа бэхжиж, тогтвортой хөгжилд нөлөөлнө гэдэгт би гүнээ итгэж байна.
Төгсгөлд нь NEAR Холбооны гишүүн орон нутгуудад амжилттай, үр дүнтэй үйл ажиллагаа, шинэ санаа, бодлого, бат бөх харилцан ойлголцлыг хүсэн ерөөе..
NEAR Холбооны тэргүүлэгч-Буриадын БНУ-ын тэргүүн
Алексей Цыденов