동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Сүхбаатар аймаг

Гишүүн байгууллага МОНГОЛ УЛС Сүхбаатар аймаг

З.Энхтөр

  • Улсын нэрМонгол улс
  • Орон нутгийн нэрСүхбаатар аймаг
  • Засаг даргын нэр З.Энхтөр

Бэлгэ тэмдэг

Бэлэг тэмдэг

Бэлэг тэмдэг

 

Түүхэн тойм

  • Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэнхан аймгийн Чин ван, Далай ван, Ёст бэйс, Эрх гүн, Хурцзасаг, Егүзэр хутагтын шавь гэсэн 6 хошууны нутаг байсан.
  • 1931 онд халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харьяалагдаж байлаа.
  • 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагдсан.
  • Улсын бага хурлын 1943 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит болгож “Сүхбаатар аймаг” гэж нэрлэх болсон. Мөн одоо аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна.

Нутгийн онцлог

  • Сүхбаатар аймаг нь "Жаахан шарга" уртын дуу, Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан Овоо, Шилийн богд уул, Ганга нуур, эртний үеийн түүхийг хүүрнэсэн хүн чулуудаараа алдартай.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 82,900km²
  • Байршил : Монгол улсын зүүн өмнөд хэсэгт оршино.
  • Уур амьсгал : Цаг агаарын эрс тэс хуурай уур амьсгалтай.
Хүн ам
  • Хүн ам : 55,000 хүн (2010 оны байдлаар)
  • Хүн амын нягтрал : 1км2-т 0.66 хүн (2010 оны байдлаар)
Соёлын арга хэмжээ
  • Наадам(7. 11 ~ 13)
Түүхийн дурсгалт газар
  • Цагаан элэгийн хадны сүг зураг, Шивээтийн хаан хөрөг

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • ДНБ : 111 тэрбум 488,9 сая төгрөг (2010 оны байдлаар)
  • 1 хүнд ногдох ДНБ-ий индекс: 583 доллар (2010 оны байдлаар)

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Төрийн захиргаа удирдлагын хэлтэс
  • Хаяг : Governor’s Office of Sukhbaatar Province, Mongolia
  • Утас:+976-1512-21585
  • Факс : +976-1512-21585
  • Вэбсайт:www.sukhbaatar.mn