동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар

Гишүүн байгууллага ОХУ Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар

Коновалов Валентин Олегович

  • Улсын нэрОросын Холбооны Улс
  • Орон нутгийн нэрХакас БНУ-ын Засгийн газар
  • Байгууллагын даргын нэрКоновалов Валентин Олегович

Эмблэм

Далбаа

Далбаа

 

Сүлд

Сүлд

 

Түүхэн тойм

  • 1707 он – Абаканы бэхлэлтийг байгуулав. Хакас улс Оросын бүрэлдэхүүнд оров.
  • 1718 он – Саяны бэхлэлтийг барьж байгуулав.
  • 1727 он – Орос, Хятадын хооронд Буринскийн (буюу Хиагтийн) хилийн шугамыг тогтоосон бөгөөд ингэснээр Хакас улс Орос улсын бүрэлдэхүүнд албан ёсоор орох болов.
  • 1918 он– Минусинскийн ажилчин, тариачин, цэргийн төлөөлөгчдийн зөвлөлөөс “Хакасын Засгийн газрын журам ”-ыг батлав.
  • 1923 он– Хакасын хошуу байгуулагдав.
  • 1930 он – Хакасын автономит муж байгуулагдав.
  • 1991 он –Хакасын автономит мужийг Зөвлөлт социалист Хакас улс болгож өөрчлөн байгуулав.
  • 1992 он – ОХУ-ын Хакасын Бүгд найрамдах улс гэж нэрлэх болов.
  • 1995 он – Хакасын Бүгд найрамдах улсын Үндсэн хуулийг батлав.

Ерөнхий мэдээлэл

Ангилал Агуулга
Газар зүйн байрлал, уур амьсгал
  • Газар нутаг: 61,6 мянган. км²
  • Хакасын Бүгд найрамдах улс нь Дорнод Сибирийн баруун өмнөд хэсэг, Енисей мөрний сав газрын зүүн эрэгт, Алтай-Саяны уулархаг бүс нутаг болон Хакас-Минусинскийн сав газарт байрладаг.
    Нутгийн хамгийн хойд захын цэгээс урд захын цэг хүртэл 460 км, хамгийн зүүн захын цэгээс баруун захын цэг хүртэлх 200 км үргэлжилдэг.
    Хойд, зүүн болон зүүн өмнөд хэсгээрээ Красноярскийн хязгаар, баруун өмнөд хэсгээрээ Алтайн Бүгд найрамдах улс, баруун хэсгээрээ Кемерова мужтай хиллэдэг.
  • Уур амьсгал: Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хуурай халуун зун, цас багатай, хүйтэн өвөлтэй. Агаарын дундаж температур 7 дугаар сард +16,8°С, 1 дүгээр сард –23,4°С. Бусад хөрш мужуудтай харьцуулахад нарлаг өдрүүдийн тоо харьцангуй их.
Хүн ам, хүн амын нягтшил
  • Нийт хүн ам : 535,6 мянган хүн (2014 он)
  • Хүн амын нягтшил : 8,67 хүн/ км²
Соёл, аялал жуулчлал
  • Хакас улс нь түүх, соёлын олон талт, арвин баялаг өв уламжлалтай. Тус улс дахь түүхийн дурсгалын цөөнгүй хэсэг нь нүдэнд ил харагдахааргүй, газрын хөрсөн доор байдгаас шалтгаалан нийт түүхэн дурсгалын тоог тодорхойлж хэлэх боломжгүй байдаг. 2000 оны эхэн үеэр Хакас улсын археологийн сэдэвчилсэн газрын зургийг гаргах оролдлого хийж байсан бөгөөд уг газрын зургаар бол тус улсын нутаг дэвсгэрт нийт 30-32 мянга орчим газар доорх түүх соёлын дурсгалууд байгаа гэж тоологджээ. Гэхдээ зөвхөн нэг түүхийн дурсгалт цогцолбор нь л гэхэд хэдэн зуу хүртэл хөшөө дурсгал, эд өлгийн зүйлийг багтаах учир албан ёсны тоогоор бол 13,5 мянган түүх соёлын дурсгал байдаг гэж үздэг. Энэ бүхнээс шалтгаалан Хакас улс нь Сибир нутгийн археологийн томоохон өв сан гэж тооцогддог.
  • Булш бунхан, эртний хот суурин, бэхлэлт, хадны чулуун дээрх сүг зургууд, хүн чулуун хөшөөд нь Хакас түмний эртний уламжлал, түүх, соёлыг илэрхийлэн харуулдаг билээ.

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • ДНБ: 130,7 тэрбум. руб. (2012 он)
  • Нэг хүнд ноогдох ДНБ: 266932,2 руб. (2013 он.)
Аж үйлдвэрийн байдал
  • Хакасын Бүгд найрамдах улсын эдийн засаг нь олон суурьт бүтэцтэй бөгөөд тэдгээрийн дундаас гол салбар нь аж үйлдвэр юм.
  • Эдийн засгийн гол түлхүүр салбарууд: Төмөрлөг, түлш-эрчим хүч, машин угсралт, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй
  • ДНБ-ний 35,6%-ийг аж үйлдвэрлэл, 4,2%-ийг хөдөө аж ахуй, 9,5%-ийг зам тээвэр, харилцаа холбоо, 7,4%-ийг барилга, 15,6%-ийг бөөний болон жижиглэн худалдаа эзэлдэг.
Голлох бүтээгдэхүүн
  • Хакас улс нь цахилгаан эрчим хүч, чулуун нүүрс, төмрийн хүдэр, молибден, алт, хөнгөн цагаан, хөнгөн цагааны бэлдэц, гантиг эдлэл, контейнер, модон эдлэл, чихэр боов, сүүн болон сүүн хүчлийн бүтээгдэхүүн, бяслаг, нөөшилсөн бүтээгдэхүүнийг зах зээлд голчлон нийлүүлдэг.

Бусад

Харилцах салбар

  • Холбогдох хэлтэс: Хакасын БНУ-ын Эдийн засгийн яам
  • Хаяг: Орос улс, Хакасийн БНУ, Абакан хот, Лениний өргөн чөлөө, 67 дугаар байр
  • Утас : +7(3902) 299-200
  • Факс: +7(3902) 299-140
  • E-mail:mineconom@r-19.ru
  • Цахим хуудас: www.r-19.ru