동북아시아지역자치단체연합 로고

Салбархороо

Дэд хороо

Салбархороо Дэд хороо

Бүрэлдхүүн

  • Салбар хороо нь Ажлын хорооны хавсарга хороо байдлаар ажиллана. Бүгд хурлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр салбар хороог байгуулж болно.
  • Салбар хороо бүр орон нутгийн эрх барих байгууллагуудыг хариуцсан хэлтсийн ажилтнууд, хэлтсийн удирдах түвшний ажилтнуудаас бүрдэх бөгөөд салбар хорооны харилцаа, зохицуулалт, үйл ажиллагааг харилцан сайн санааны үндсэн дээр хэрэгжүүлэх зохицуулагч гишүүнийг томилно.

Чиг үүрэг

  • Салбар хороод нь Холбооны санал болгосон тодорхой төсөл, зорилтуудыг саадгүй хэрэгжүүлэхийг дэмжих бөгөөд тухайн салбар хороонд оролцогч орон нутгийн эрх барих байгууллагуудын санал болгосон өөр бусад төслүүдийг хянан хэлэлцэнэ.
  • Салбар хороо бүр ажлын үр дүнгээ Ажлын хороонд тайлагнана.

Салбар хорооны өнөөгийн статус

  • 1998 онд Эдийн засаг худалдаа, Соёлын солилцоо, Байгаль орчин, Гамшгаас урьдчилан сэргийлэх, Ерөнхий солилцооны зэрэг таван салбар хороо байгуулагдсан.
  • 2004 онд Хилийн хамтын ажиллагааны салбар хороог нэмж байгуулсан.
  • 2006 онд Шинжлэх ухаан, технологийн хороог байгуулсан
  • 2008 онд Шаньдуньд болсон Бүгд хурлаар Далай загасны аж үйлдвэрийн хороо болон Аялал жуулчлалын хороог шинээр байгуулах болсон.
  • 2008 онд Ерөнхий харилцааны хороо ба Боловсролын харилцааны хороог нэгтгэхээр болсон. Ингэснээр Холбооны харьяа 8 хороо ажиллах болсон.
  • 2010 онд Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хороо, Хүүхэд эмэгтэйчүүдийн хороо, Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороог байгуулсан.
  • 2011 онд Газар тариалангийн хороо, Эмчилгээний аж үйлдвэрийн хороог шинээр байгуулсан.
  • 2013 онд Биеийн тамирын хороог байгуулсан.

ЗХАБНЗЗХ-ны Салбар хороодыг байгуулах болон ажиллуулах журам

Энэхүү журамд ЗХАБНЗЗХ-ны үндсэн дүрмийн 11-р зүйлийн 4-ийн дагуу салбар хороо байгуулах болон ажиллуулах тухай заасан болно.

  • 1-р зүйл(Салбар хороо байгуулах)
    • ЗХАБНЗЗХ-ны хурлаар тавигдсан тусгайлсан төсөл эсхүл зорилт (цаашид тусгай төсөл гэх)-ыг саадгүй хэрэгжүүлэхийн тулд салбар бүрээр дэд хороодыг байгуулна.
  • 2-р зүйл (Салбар хороодын нэр, төрөл) : Холбоо дараах салбар хороодоос бүрдэнэ.
    • (1) Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо(2013 оны 9 сарын11-ний өдрөөс эхлэн уг нэрээр өөрчлөгдсөн)
    • (2) Байгаль орчны хороо
    • (3) Боловсрол, соёлын харилцааны хороо (2008.9 сарын 2-ны өдөр Боловсролын хороо ба Соёлын харилцааны хороог нэгтгэсэн)
    • (4) Гамшгаас сэргийлэх хороо
    • (5) Хилийн хамтын ажиллагааны хороо (2004 оны 9 сарын 5-ны өдөр байгуулагдсан)
    • (6) Шинжлэх ухаан , технологийн хороо (2006 оны 9 сарын 14-ний өдөр байгуулагдсан)
    • (7) Далай, загасны аж ахуйн хороо(2008 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан)
    • (8) Аялал жуулчлалын хороо (2008 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан)
    • (9) Эрдэс баялаг зохицуулалт, боловсруулалтын хороо(2010 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан)
    • (10)Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороо(2010 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан)
    • (11) Хүүхэд эмэгтэйчүүдийн хороо (2010 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан )
    • (12) Эмчилгээний аж үйлдвэрийн хороо(2011 оны 7 сарын 19-ний өдөр байгуулагдсан)
    • (13) Газар тариалангийн аж үйлдвэрийн хороо(2011 оны 7 сарын 19-ний өдөр байгуулагдсан)
    • (14) Биеийн тамирын хороо(2013 оны 9 сарын 11-ний өдөр байгуулагдсан)
  • 3-р зүйл (Чиг үүрэг)
    • 1. Салбар хороод гишүүн байгууллагаас санал болгон явуулж буй төслийг саадгүй үр ашигтай явуулахын тулд гишүүн байгууллагуудын саналыг зохицуулах, төлөвлөсөн ажлыг тодорхой бүтээлч болгох арга зэргийн талаар нягтлан хэлэлцэнэ.
    • 2. Салбар хороод нь хорооны үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудаас төслүүдийг нягтлан хэлэлцсний дараа үр дүнг нь ажлын хорооны хурлаар тайлагнана.
  • 4-р зүйл(Бүтэц)
    • Салбар хороод нь тухайн хороог ажиллуулах сонирхолтой захиргааны байгууллагын хэлтэс, тамгын газрын удирдах албан тушаалтнаас бүрдэнэ.
  • 5-р зүйл (Үйл ажиллагаа)
    • 1. Салбар хороод бүрийн харилцаа холбоо, зохицуулалт, үйл ажиллагааг хариуцсан нэг байгууллага (цаашид зохицуулагч байгууллага гэх) байна
    • 2. Зохицуулагч байгууллагын хугацаа 2 жил бөгөөд хугацааг дахин сунгаж болох ба хороог өөр орон нутагтай хамтарч зохицуулагчаар ажиллаж болно(2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
    • 3. Салбар хороод факс, шуудан зэрэг холбоо харилцааны арга хэрэгсэлд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна.
    • 4. Салбар хороод нь үүрэгт ажиллах хугацаандаа нэгээс дээш удаа хурал зохиох болон холбогдох үйл ажиллагааг явуулна(2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
    • 5. Шаардлагатай тохиолдолд Холбооны ажлын хорооноос Салбар хороодын үйл ажилагааг дүгнэнэ(2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
  • 6-р зүйл (Оролцоо)
    • 1. Холбооны бүх гишүүн орон нутаг Холбоны бүх салбар хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй(2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
    • 2. (2011 оны 7 сарын 19-ний өдөр хассан
  • 7-р зүйл (Зардал)
    • Салбар хороог ажиллуулахад шаардагдах зардлыг тухайн хороог зохицуулагч орон нутаг хариуцан гаргана. Гагцхүү салбар хорооноос хурал зохион байгуулахад зарчмын хувьд хуралд оролцогч талаас унаа тээвэр, буудлын зардлаа хариуцна.
  • 8-р зүйл (Хэрэг эрхлэх газартай хамаарах нь)
    • Зохицуулагч байгууллага нь хорооны хурлаар хэлэлцсэн зүйлийг Хэрэг эрхлэх газарт бичгээр хүргэж, Хэрэг эрхлэх газар нь салбар хороодын бүрэлдэхүүнд ороогүй бусад байгууллагуудад бичгээр хүргэнэ(2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
  • 9-р зүйл (Журамд нэмэлт оруулах)
    • Ажлын хорооны хурлаар журамд нэмэлт өөрчлөлт оруулна.
  • 10-р зүйл(Хүчинтэй байх хугацаа)
    • Энэ журам нь 2013 оны 9 сарын 11-ний өдрөөс хүчинтэй(2013 оны 9 сарын 11-ний өдөр өөрчлөлт оруулсан)
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 1998 оны 10 сарын 21-ний өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 1998 оны 10 сарын 21-ний өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2008 оны 9 сарын 2-ны өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2010 оны 10 сарын 28-ны өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2011 оны 7 сарын 19-ний өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2013 оны 9 сарын 11-ний өдрөөс эхлэн хүчинтэй

※ Салбар хороо бүрийн нэрийг оруулбал тухайн салбар хорооны хөүмпэйж-д орох болно.