본문 바로가기

Орон нутгийн танилцуулга

[Улаанбаатар хот-Монгол улс] Жуулчдын аяллын маршрутад Гэрлэх ёслолын ордныг багтаажээ

2017-06-27

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 image016.jpg

첨부파일

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Гэрлэх ёслолын ордон”-ы удирдлагууд аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсанаар жуулчдын аяллын маршрутад Гэрлэх ёслолын ордныг багтаасан байна. Ингэснээр жуулчид “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломжтой болжээ. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлэх аж.