

15 дахь удаагийн Красноярскийн эдийн засгийн форум ОХУ-ын Красноярск хотноо 4 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд болно. Энэ жилийн форумын сэдэв “Орос 2018-2025 : далд боломжийг ашиглах” бөгөөд хүн, байгалийн арвин нөөц, зах зээлийн ашигтай шинж, шинжлэх ухааны хөгжил, арвин түүх, соёл зэргээр Орос улс бусад улстай өрсөлдөхөд давуу талтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн үр ашигтай болгох талаар хэлэлцэх юм.