
11 дүгээр сард Нигата мужийн Нигата хотын Зүүн тэнгисийн эрэг орчмын эдийн засгийн судалгааны институт(ERINA)-ээс 10 дахь удаагийн Орос-Японы эрчим хүч, байгаль орчны хурлыг Нигата хотноо зохион байгууллаа.
Энэхүү хуралд хоёр улсын холбогдох салбарын эрдэмтэн судлаач, компаний төлөөлөл бүхий 120 гаруй хүн оролцож, эрчим хүч, аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах арга замыг хэлэлцэв.