

Хабаровск хязгаар ба Хэйлонжан муж хооронд спортын чиглэлд 25 жил харилцаатай байсан бөгөөд голдуу бокс, чөлөөт бөхийн төрөлд хамтарсан сургуулилт хийдэг байжээ.
Энэ чиглэлийн харилцааг өргөжүүлэх үүднээс бенди буюу орос хоккейн чиглэлд харилцаа тогтоохоор төлөвлөсний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл Бендигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хабаровск, Харбин хотуудад зохион байгуулна. Үүний тулд 2017 оны 12 дугаар сард Хабаровск хязгаарын холбогдох албаны хүмүүс Харбин хотод айлчлан Бендигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх туршлагаас хуваалцав.
Орос-Японы хамтарсан JGC Evergreen компани Хабаровскт 2 үе шаттай хүлэмжийн цогцолбор байгуулна.
JGC Evergreen компани Хабаровск хотын аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулсан хамгийн анхны гадаадын компани бөгөөд 2015 оноос 1-р шатанд хүлэмжид хүнсний ногоо тариалж, 2016 оны 2-р дугаар сард анхны ургацаа авсан. Ургацын ногоог өнгөрсөн 3 дугаар сараас худалдаанд гаргажээ. Энэ жилээс 2-р шатанд хүлэмжийн цогцолборыг байгуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бөгөөд цаашид жилд 1300 тонн төмс, улаан лооль, өргөст хэмх зэрэг төрлийн ногоог тариалахаар төлөвлөжээ.