


Тус форум 9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Южно Сахалинск хотноо блж өнгөрлөө. Форумд нефтьхийн компани төлөөлөл, олон улсын мэргэжилтнүүд зэрэг 11 ангиллаар 60 гаруй илтгэгч бүхий 1500 гаруй хүн оролцлоо.
Нээлтийн илтгэлийг Сахалин мужийн захирагч Олег Кузмяков, ОХУ-ын Эдийн засгийн яамны дэд сайд Иля Турнин, ДУМ-ын төлөөлөл, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн төлөөлөл, Газпром компани ба Shell компаний төлөөлөл илтгэл тавилаа.
Форумын гол агуулга нь Охотын тэнгисийн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө ба хэтийн төлөв, дэлхийн LNG зах зээлийн хөгжлийн хэтийн төлөв, Хятад, Япон, Америкийн оролцсон Сахалиний төслийн хэтийн төлөв, нефтьхимийн компаний байгаль орчны асуудлын талаарх хуулийн төсөл зэргийг хэлэлцэв.