

Ишикава мужаас нутгийн үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг брэнджүүлэхэд анхаарч байна. Энэ зун 16 жилийн туршилтаар гаргасан шинэ сортын “Гага Сицүкү/Гага-нутгийн нэр, Шизүкү нь усны дусал гэх утгатай) лийрийг брэнд болгосон. Түүнээс гадна Ишикава мужид 14 жилийн туршилтаар “Рүби Руман хэмээх сайн чанарын усан үзэм тариалах болсоор энэ жилийн 10 дахь жилийн нүүрийг үзэж буй бөгөөд хамгийн сүүлийн дуудлага худалдаагаар нэг багц усан үзэм 1.110.000 иенд худалдаалагдаж байсан. Мөн тус муж онцлог хүнсний бүтээгдэхүүн ихтэй бөгөөд цаашид ч дотоод гадаадад энэ талаар өргөн таниулах болно.