동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн орон нутгийн сурталчилгаа

Мэдээ, үйл ажиллагаа Гишүүн орон нутгийн сурталчилгаа

[Монгол улс, Дорноговь аймаг]Дорноговийн хүүхдүүд Японд спортын дасгалжуулагч мэргэжлээр суралцана.2018-12-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 5be1104b83cbb.jpg  

첨부파일
Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Японд спортын дасгалжуулагчаас суралцуулахаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизүока Монгол найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахиро, Япон Улсын Вакаяама Нанрёо ахлах сургуулийн Нанрёо Гакуэн нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн дагуу аймаг мужийн боловсролын салбарт найрамдалт харилцааг үүсгэх, боловсролын салбарыг хөгжүүлэх, Япон Улсын их, дээд сургуульд өндөр мэдлэг, мэргэжил эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн 15 нас хүрсэн шилдэг таван сурагчийг спортын дасгалжуулагч багш бэлтгэх чиглэлээр гурван жилийн хугацаатай үнэ төлбөргүй сургахаар болсон юм.

Сурагчдыг Вакаяама Нанрёо ахлах сургуулийн захиргаанаас сонгон шалгаруулах бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн сурагчид ирэх оны дөрөвдүгээр сараас Японд суралцана.