
2019 оны 1-р сарын 4-5-ны өдрүүдэд Хятадын Харбин хотноо Олон улсын цас мөсний баяр болон Харбины Олон улсын нөхөрлөлийн наадам нээлтээ хийх гэж байна.
Харбин хот нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгооор мөсний баяр, мөсний соёл, цас мөсний худалдаа, мөсний спорт зэрэг төрлүүдээр арга хэмжээ зохион байгуулдаг.
Харбин нь дэлхийд алдартай цас мөсний аялал жуулчлалын хот бөгөөд өвөлдөө дундаж температур нь -15℃ хэм хүрдэг.
Хэйлонжан мужийн засгийн газар, Харбин хотын захиргаа хамтран зохион байгуулж буй энэ удаагийн цас мөсний баяр нь Хятад улсдаа хамгийн том цас мөсний баяр юм.
Баярын үеэр дэлхийн өнцөг булан бүрийн алдартай мөсөн баримлууд үзэсгэлэнт хотхоныг бий болгоно.