
Владивостокийн чөлөөт боомтод үйл ажиллагаа явуулдаг Алс Дорнодын хөрөнгө оруулалттай “Цяосин” компани Приморийн хязгаарт хөдөө аж ахуйн цогцолбор байгуулж, эхний ургацаа хурааж авав.
Оросын шар буурцагны нийт ургацийн хэмжээгээр эхний 10-рт ордог компаниуд Приморийн хязгаарт байдаг бөгөөд ирэх жил Владивостокийн чөлөөт боомтод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь тариалангийн талбайгаа томсгож цаашид үр тарианы тариалалт хийх юм.
Оросын Алс Дорнодын хөгжлийн корпорацийн төслийн хүрээнд Владивостокийн чөлөөт боомтод үйл ажиллагаа эрхлэгч компаниуд Алс Дорнодын эдийн засагт 54.8 тэрбум рублын хөрөнгө оруулалт хийж 6500 ажлын байрыг гаргасан бөгөөд цаашид 59.000 ажлын байр гаргах төлөвтэй байна.