본문 바로가기

Орон нутгийн танилцуулга

[[Монгол улс, Баян-Өлгий аймаг] 19 дэх удаагийн "Бүргэдийн баяр" арга хэмжээ болж өнгөрлөө.

2018-10-23

Бичлэг оруулах

Admin

첨부파일

Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт 19 удаагийн "Бүргэдийн баяр" арга хэмжээ 10 дугаар сарын 06-7-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Бүргэдийн баярыг аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчид холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус аймгийн 13 сумаас 120 бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаар өрсөлдөж байна. Мөн гадаадын 700 гаруй, дотоодын 1000 орчим жуулчин уг баярыг үзэж сонирхов.