
Чүнчонбүг мужийн захиргаа, Чүнжү хотын захиргаа хамтран зохион байгуулж, Олон улсын тэмцээн уралдааны Холбоо(GASIF), Солонгосын Соёл, Биеийн тамир, Аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Бүх нийтийн биеийн тамирын хөгжлийн газрын ивээн тэтгэлгээр зохиогдох Чүнжү 2019-Дэлхийн тулааны урлагийн спортын наадмын нээлтийн ажиллагаа 8 дугаар сарын 30-ны өдөр болно. Энэхүү наадам “Дэлхийн тулааны урлагын зохицол” хэмээх сэдвээр 9 сарын 6-ны өдрийг хүртэл Чүнжү хотноо үргэлжлэх ба 100 гаруй улсын 4000 тамирчин, төлөөлөгч оролцоно.