동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[Хөвсгөл, Монгол улс] “Хөх сувд” 2019 оны мөсний баяр зохиогдоно.2019-02-14

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 icefestival.jpg  

첨부파일

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Актив Адвенчер Турс Монгол” ХХК хамтран 3-р сарын 02-04-ний өдрүүдэд “Хөх сувд-2019” мөсний баярыг Хөвсгөл нуурын эрэг дээр зохион байгуулна. Нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, Хөвсгөл нуурын байгалийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг дэмжих зорилгоор жил бүр зохиогддог тус арга хэмжээ нь энэ жил 19 дэх удаагаа болох гэж байна. Баярын үеэр мөсөн дээр дугуй унах, мөсөн сийбэрийн үзэсгэлэн, чаргатай морьдын жагсаал, мотоциклын жагсаал, цаа бугатай иргэдийн жагсаал, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх олс таталт, мөсөн дээрх шагайн харваа, үндэсний хувцасны үзүүлбэр, бөөгийн ёслол, галын наадам зэрэг төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана.