「2024 NEAR Залуу удирдагч форум」-ын төлөвлөгөө
○ Зүүн хойд Азийн залуучууд бүсийн хамтын хөгжлийн тухай илтгэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж,асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ.
○ Үүгээр дамжуулан залуучууд хариуцлагатай удирдагч болон хөгжиж, цаашид бүсийн энхтайван, хамтын хөгжилд хувь нэмэр оруулахыг дэмжинэ.
Арга хэмжээний хураангуй
Арга хэмжээний нэр : 「2024 NEAR Залуу удирдагч форум」
Сэдэв :“Бид нэг, хөгжиж буй Зүүн хойд Ази”
Дэд сэдэв : 1) Зүүн хойд Азийн хамтын хөгжилд залуучуудын үүрэг
2) Зүүн хойд Азийн залуучуудын асуудал ба шийдвэрлэх арга замыг хуваалцах
Хугацаа : 2024. 8. 5 ~ 8. 11, 6 хоног, 7 өдөр
Хаана : БНСУ-ын Гёнсанбүг мужийн Пухан хот, Хандун их сургууль
Оролцох хүрээ : 7 улс(Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон, Вьетнам, Киргизстан) 40 гаруй оюутан, Солонгост их дээд сургуульд сурч байгаа 20-иод насны, англиар хэлэлцүүлэг хийх боломжтой оюутан
Агуулга : Нээлтийн ажиллагаа, мэргэжилтний илтгэл, баг бүрээрх хэлэлцүүлэг, Ёнылдэ далайн эргээр зугаалах, Гёнжү хотоор аялах, “Хумигут” нар мандахыг хардаг далайн эргээр зугаалах, NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай танилцах, Поско ган төмөрлөгийн үйлдвэр үзэх, соёлын харилцааны хөтөлбөрт оролцох
Хамтран зохион байгуулагч : NEAR-ийн Хэрэг эрхлэх газар / Хандун их сургууль
Зардал : Хөтөлбөрт оролцогчийн байр хоол хөтөлбөрийн хугацаанд гарах тээврийн зардлыг зохион байгуулагч тал хариуцна.
l Хандун их сургуулийн дотуур байранд байрлана.
Оролцох хүсэлт хүлээж авах : Оролцох хүсэлтийг NEAR-ийн Хэрэг эрхлэх газар руу мэйлээр явуулах эсхүл гүүгл формоор бөглөж явуулна.
Лавлах : утас) 054-223-2318 NEAR-ийн Хэрэг эрхлэх газар
мэйл хаяг) near_korea@naver.com
Гол хөтөлбөр
сар өдөр |
агуулга |
бусад |
8. 5 |
◦ Бүртгэл, танилцах |
|
8. 6 |
◦Нээлт, өдрийн хоол ба хүлээн авалт, Хандун их сургуулийн кампусаар аялах, далайн эргээр зугаалах |
|
8. 7 |
◦Мэргэжилтний илтгэл 1, баг бүрээрх хэлэлцүүлэг, илтгэл |
|
8. 8 |
◦Мэргэжилтний илтгэл 2, баг бүрээрх хэлэлцүүлэг, илтгэл |
|
8. 9 |
◦Гёнжү / Хумигут соёлын аялал |
|
8. 10 |
◦NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай танилцах, Поско компаний музей үзэх, солонгос үндэсний цаасан урлалтай танилцах, соёлын харилцааны үдэш |
|
8. 11 |
◦ Үдэлтийн хөтөлбөр |
|