
Баян-Өлгий аймгийн "Цэнгэл транс" компани Өлгий хотоос Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хот чиглэлд том оврын унтлагын автобусаар энэ сарын 15-наас эхлэн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
"Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Алматы чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Манай улс болон Казахстаны талаас холбогдох зөвшөөрлөө өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан. ОХУ-аас дамжин өнгөрөх зөвшөөрлөө өнгөрсөн долоо хоногт олголоо. Автобус долоо хоногийн лхагва, бямба гарагт тогтмол явна.
.