동북아시아지역자치단체연합 로고

Зарлал

Мэдээ, үйл ажиллагаа Зарлал

NEAR Холбооны Ажлын хэсгийн хорооны 12-р хурал болох тухай2019-06-17 10:57:09

Бичлэг оруулахAdmin

Файл

NEAR Холбооны тэргүүлэгч орон нутаг болох ОХУ-ын Сахагийн БНУ-д Ажлын хэсгийн хорооны 12-р хурал дараах байдлаар зохиогдоно.


* Хурлаар хэлэлцэх асуудал, саналыг бичгээр авах, оролцогчдыг бүртгэх хугацаа : 2019 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэл

*Илтгэлийн материал авах хугацаа : 2019 оны 7 сарын 5-ны өдрийг хүртэл

* Арга хэмжээний тойм
◦ Хугацаа : 2019. 8.6~ 8.8/2 хоног 3 өдөр
◦ Хаана : ОХУ-ын Сахагийн БНУ-ын Якутск хот
◦ Оролцох хүрээ : Гишүүн орон нутаг бүрээс 2 хүн(Тамгын газрын даргын хамт)
※ Оролцогчын тоо : 100гаруй хүн(Гишүүн орон нутаг бүрээс 2 хүн, NEAR ХЭГ)
◦ Зардал : Сахагийн БНУ-аас оролцогчын буудал, хоолны зардлыг хариуцах ба гишүүн орон нутаг бүрээс хурлын хураамжид 300 ам.доллар төлнө.
◦ Хурлын хэл : Монгол, орос, хятад, солонгос, япон 5 хэлээр явагдана.


* Гол агуулга
◦ NEAR Холбооны Биеийн тамирын хорооны анхдугаар хурал болно.
◦ NEAR Холбооны гол үйл ажиллагааны тайлан болон гишүүн орон нутгуудын илтгэл
∙ Гол үйл ажиллагааны тайлан(NEAR ХЭГ/2019 оны салбар хорооны тайлан, арга хэмжээний төлөвлөгөө)
∙ Гишүүн орон нутгуудын илтгэл, санал
◦ Санал дэвшүүлэх, саналыг хэлэлцэх
∙ Холбооны арга хэмжээ зохион байгуулах арга замыг сайжруулах тухай санал
∙ Түр хугацаанд гишүүний татвар төлөх хугацааг хойшлуулах санал
∙ Гишүүн орон нутаг бүрээр Холбоог сурталчлах элч томилох санал
∙ 2020 оны NEAR ХЭГ –ийн гол арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах, гишүүн орон нутгуудын саналыг тусгах
∙ Холбооны дараагийн тэргүүлэгч болох орон нутгийг бүртгэх
∙ 2018 оны NEAR ХЭГ –ийн төсвийн тайлан
◦ Хурлын дүгнэлт гаргах, хурлын хаалт
※ Хүндэтгэлийн хүлээн авалт(Саха улсын тэргүүн зоог барина), Албан ёсны хүлээн авалт(Ерөнхий нарийн бичгийн дарга зоог барина), Хоттой танилцах аялал