동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн орон нутгийн сурталчилгаа

Мэдээ, үйл ажиллагаа Гишүүн орон нутгийн сурталчилгаа

[Камчатка муж, ОХУ] ОХУ Ахмадын асрамжийн үйлчилгээний системийг нэвтрүүлсэн2019-02-26 10:57:55

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 캄차카 뉴스 사진.jpg  

첨부파일
Камчатка муж нь Оросын ахмадын асрамжийн үйлчилгээний системийг нэвтрүүлэх жишиг бүс нутгаар сонгогдсон. Тус мужийн Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн яамны хэлснээр энэхүү систем нь асаргаа, сувилгааны үйлчилгээ, сувилагч гэрт нь байнга очиж үйлчлэх хэлбэрээр эмнэлэгт хэвтэх, амбулаторийн эмчилгээ зэрэг нийгмийн халамж болон гэрийн эмчилгээний үйлчилгээнүүд багтсан гэнэ.
Одоогоор Камчатка муж нь хөдөлмөрийн наснаас дээш ахмад настан 62000 гаруй хүн, түүний дотор 1000 орчим нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрийн асаргаа үйлчилгээ, нийгмийн халамжийг хүртэж байгаа ба 469 хүн эмнэлэгт хэвтэн асруулах үйлчилгээг авч байна.
Энэхүү ахмадын асрамжийн үйлчилгээг Камчатка мужийн Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2019 онд мужийн хөрөнгөөс 300 сая вонын хөрөнгө оруулалт хийгдэнэ.