
10 сарын 9-ний өдөр ОХУ-ын Сахагийн БНУ-ын Зүүн Хойд Холбооны их сургуулийн дэргэд “Сэжун хакдан” солонгос хэл, соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаа болов. Нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Эрхүү муж дахь БНСУ-ын Ерөнхий консул Ом Ги Ён, Сахагийн БНУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамны төлөөлөл, солонгос хэлний эрдэмтэн мэргэжилтнүүд оролцов.
Цаашид тус төвөөс бага, дунд, ахлах ангийн сурагч, их дээд сургуулийн оюутан, иргэдэд зориулсан сургалт явуулах бөгөөд хичээлийг Сахагийн БНУ-ын Зүүн Хойд Холбооны их сургуулийн багш болон Солонгосоос томилогдон ажиллах багш Ким Ми Ён заана.