동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн орон нутаг Ажиглагч орон нутаг Япон улс Ямагүчи муж Соёл, аялал жуулчлалын

Мотоносуми сүм

Мотоносуми бунхан нь бизнесийг цэцэглэн хөгжүүлэх, олз омог, далайн амар амгалан, гэрлэлт, чинээлэг үр удам, азгүйдлээс хамгаалах, төгс төгөлдөр байдал, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, сурлагын амжилт гэх мэт олон сайхан зүйлийг бэлгэддэг. 1987 оноос хойш 10 гаруй жилийн турш барьсан 123 Торийн хаалга нь Луугийн ордны шиофүкигээс (далайн ус нь далайн эргийн хадны нүхээр цутгадаг) 100 гаруй метрийн зайд байрлах бөгөөд тэднийг эгнүүлэн барьсан нь гайхалтай харагдана. Америкийн телевизээс зохион байгуулсан "Японы хамгийн үзэсгэлэнтэй 31 газар"-ын нэгээр шалгарснаар дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн анхаарлыг татах болсон юм.

Цуношима

2 толгод нь үхрийн эвэр шиг харагддаг тул Цүношима (эвэрт арал) гэж нэрлэсэн гэдэг бөгөөд хуучин нэрийг нь Хэйжо ордноос олдсон модон самбар болон "Манёшугаас харж болно. 1997 онд арлыг бүхэлд нь Китанагато Кайганы байгалийн цогцолбор газарт нэгтгэсэн бөгөөд усанд сэлэх, аялах, загасчлах дуртай жуулчид болон Цуношимагийн гэрэлт цамхгийг харахаар жил бүр олон жуулчид ирдэг. Түүнчлэн 2000 онд ашиглалтад орсон 1780 метр өндөр Цүношима Охаши гүүр нь сурталчилгаа болон киноны зураг авалтын газар гэдгээрээ алдартай. Манёшу: 7-8-р зууны үеийн Японы яруу найраг.

Лурикожи таван давхар сүм

Лурикожи таван давхар сүм нь Японы хамгийн эртний сүмүүдийн аравт багтдаг бөгөөд Японы 3 алдартай сүмийн нэгд тооцогддог. Мөн Муромачигийн дунд үеийн хамгийн гайхамшигтай барилгад тооцогддог. Таван давхар сүм нь Японы үндэсний баялаг бөгөөд Ямагүчигийн бэлгэдэл болсон интоорын цэцэг, агч модны навчны дэвсгэр дээр Оучигийн соёлыг гоёмсог байдлаар дүрсэлсэн байдаг. Түүнчлэн сүмийн цамхаг нь 22:00 цаг хүртэл гэрэлтдэг тул шөнийн цагаар зочилж болох газруудын нэг юм.

Хаги цайз хот

Хаги цайз хот нь зузаан цагаан ханатай, самуурай нарын тансаг ордонтой, зуны мандарины мод шигүү ургасан шавар хана болон баруун, зүүн зүгт тэгш өнцөгт үүсгэсэн өндөр шавар ханатай бөгөөд энэхүү газар нь Японы үймээн самуунтай байсан үеийг илтгэдэг. Мөн тэр үеийн агуу хүмүүсийн төрсөн газар одоо ч байдаг бөгөөд энэхүү газрыг түшиглэн хүмүүсийг татах түүхэн дурсгалт олон газрууд байдаг. Тус хотыг төрөлжүүлж хуваасан бөгөөд уламжлалт байшингууд, кафе, дэлгүүрүүд, түүхийн дурсгалт газруудаас бүрдсэн байдаг. Тиймээс Энэхүү хотоор зугаалахад таатай байх болно.

Кинтай гүүр

Кинтай гүүр нь Ямагүчи муж, Ивакуни хот, Нишики гол дээрх 5 дараалаасан гүүр юм. Энэ нь Японы гурван том гүүрний нэгд тооцогддог бөгөөд байгалийн баялгаараа үндэсний үзэсгэлэнт газарт (дээд ба доод урсгалыг оролцуулан бүс нутаг) тооцогддог. 1673 онд "Хөдөлгөөнгүй гүүр" гэсэн нэртэйгээр мэргэн ухаан, техник технологийг хослуулан байгуулжээ. 200 орчим метр өргөнтэй тус гүүрний бүтцийг одоо хүртэл өөрчлөөгүй бөгөөд маш үзэсгэлэнтэй харагддаг. Кинтай гүүр баригдсанаас хойш 350 гаруй жил өнгөрсөн ч гүүрний хийц, техник болон үзэсгэлэнт байдал өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.

Юда-Нагато Юмото халуун рашаан

Юда Онсен бол Ямагүчи хотын төвд ойрхон, байгалийн үзэмж сайтай, рашааны ус ихтэй халуун рашаан юм. Өдөр бүр 2000 тонн байгалийн рашаан урсдаг бөгөөд энэхүү рашаан нь шүлтлэг ихтэй, цэвэршүүлэх үйлчилгээтэй учраас арьсны гоо сайхны ванн гэж нэрлэж, эрт дээр үеэс олон хүн уг рашаанд орсоор иржээ. Нагато Юмото Онсен бол Ямагучи мужийн хамгийн эртний халуун рашаан юм. 2020 оноос эхлэн рашааны хотхон дахь хоосон барилгуудыг тохижуулснаар кафе, баар гэх мэт үйлчилгээний газрууд ар араасаа нээгдэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://yamaguchi-tourism.jpхаягаар авна уу.
Япон, Солонгос, Хятад хэл дээр байдаг.