동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн байгууллага ЯПОН УЛС Тоттори муж Соёл, аялал жуулчлалын

Онгон байгаль

Мэрикэн парк

Япон улсдаа 3-рт ордог үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр Дайсэн уул ордог бөгөөд “Японы алдартай уулсын” жагсаалтад 3-т эрэмблэгддэг хүмүүсийн сэтгэлийг татсан үзэсгэлэнтэй газар юм. Дайсэн уулын ноён оргил Мисэн нь Чюкоку нутгийн хамгийн өндөр оргил бөгөөд 1709 метр өндөртэй. Хавар, зуны хөх ногооны униар, намрын навчсын үзэмж, өвлийн цаст уулс гээд дөрвөн улирлын турш байгалийн үзэмжийг тольдох боломжтой.

Аялал жуулчлалын тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл

  • Баруун Японыг төлөөлөх уулын авиралтын бүс
    • Дайсэн уул нь Мэйзигийн үе хүртэл буддын шашны уул хэмээн хүн гарахыг хориглосон байсан учраас өнөөг хүртэл онгон байгаль нь хэвээр хадгалагдаж үлдсэн. Ойн төгөлд амрах, байгалийн үзэсгэлэнг мэдрэхэд тохиромжтойгоороо алдартай бөгөөд эрт цагаас ууланд авирагчдын хүсэл шуналыг татсан уул байсан. Жил бүрийн 6 сарын эхний 7 хоногийн ням гаригт Дайсэний уулын авиралтын зуны зам нээгддэг баяр болдог.
    • Шувуудын жиргээ, хөх ногооны униар зэрэг байгалийн сайхныг бүхий л биеэрээ мэдэрч болох гайхамшигтай газар. Цаг агаар сайхан өдөр Япон тэнгис, Юмигава хойг, Накауми зэргийг харж болох ба ердийн үед хардагаас илүү сайхан мэдрэмжийг мэдрэх боломжтой. Уулын авиралт хийж чадахгүй хүмүүст зориулсан явган аяллын маршрут, Дайсэний эртний зам, туулайн бөөр моддын ойг үзэх боломжтой маршрут ч байдаг.
    • Дайсэн уулын авирлаттай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг эндээс аваарай.
  • Машинаар аялахад тохиромжтой Дайсэн
    • Дайсэн уул нь Юнаго тал буюу баруун талаас нь харвал Фүжи уул шиг харагддаг тул “Фуки Фүжи уул” гэж нэрлэх нь ч бий. Дайсэнчогоос харагддаг Дайсэн уулын баруун элгэн хад нь Япондоо хамгийн том хэмжээтэй бөмбөгөр хэлбэртэй галт уулын хайлмагаас тогтсон бөгөөд эвхдэг хаалт хэлбэртэй хадны өнгөн тал нь онцгой, баруунаас харахад догшин биш уул гэхэд итгэхэд бэрх харагддаг. Догшин уулын төрхийг харж болох газраас эхлэн өргөн уудам зүлэг, амгалан дөлгөөн уул, баруун Японы алдартай туулайн бөөр моддын ойг хүртэл харж болно. Дайсэний өнгө бүрийн үзэсгэлэнг мэдэрч болох машин жолоодон аялах боломжийг санал болгож байна.
    • Аялах замдаа туулайн бөөр моддын ой, хавраас зун хүртэл харц булаам ногоон үзэмж, намрын алтан шаргал өнгийг мэдрэх боломжтой. Туулайн бөөр модны хонгилоор нарны туяа тусахыг харна.
    • Дайсэн орчмын зам, зогсоол, ариун цэврийн газар, уулын оройн талаарх мэдээлэл : Дайсэн машинтай аяллын хөтөч (Green season
    • Кобе хот, метроны далайн шугам, Минато Мотумачи буудал, явганаар 5 минут.
  • Баруун Японд алдартай туулайн бөөр модны ой.
    • Дайсэн уул нь бүхэлдээ тод өнгийн намрын навчсаараа алдартай газар юм. Кагикакэ оройгоос харахад маш үзэсгэлэнтэй харагддаг тул зураг авахад тохиромжтой цэг гэдгээрээ алдартай.
  • Цанын бааз
    • Япон тэнгисийг шууд харах боломжтой цанын бааз, шөнө ч цанаар гулгах боломжтой цанын бааз, Дайсэн уулын эхнээс төгсгөл хүртэл олон цанын баазууд байдаг. Бүх цанын бааз нь өөрийн гэсэн онцлогтой хоолтой, тоног төхөөрөмжүүд нь ч хангалттай.
    • Дайсэн уулын авиралт, Дэйсэн буддын сүм, Огамияма зэрэг газраас лавлах боломжтой
  • Дайсэний түүх

Тоттори элсэн манхан

Тотторид ирвэл нэг удаа очиж үзэх газрын нэг бол Тоттори элсэн манхан. Санин зоо парк Тоттори элсэн манханд байрладаг бөгөөд урдаас хойш 2,4 км, зүүнээс баруун тийш 16 км үргэлжлэн оршдог Японы хамгийн том элсэн манхан юм. Элсэн манханаар алхангаа түүний сэтгэл татам чанарыг мэдрээрэй. Япон тэнгисийн салхины нөлөөгөөр элсэн дээр үүссэн хээ угалз үзсэн хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Элсэн манханы хэлбэрийн онцлог нь уур нүдүүр мэт хэлбэртэй учир “уур” гэж нэрлэдэг ба гүн ухсан газрын өндөр нь 40 м хүрдэг.

Тоног төхөөрөмжийн мэдээлэл

  • Тоттори элсэн манханы усны гутал, шаахай түрээслэх
    Өндөр өсгийт өмсөж ирсэн ч зогсоолын эсрэг талд усны гутал, шаахай түрээсэлдэг газар бий. “Тоттори элсэн манханы төв”, “Ракүдая(Тэмээ унуулах газар)”, Тоттори элсэн манхан паркын мэдээллийн төвөөс усны гутал, шаахай түрээслэх боломжтой бөгөөд хөл угаах газар ч байгаа.
  • Элсэн манханы тухай илүү ихийг мэдэцгээе!
    Super Highvision видеоноос Тоттори элсэн манхан зоо парк төв, Тоттори элсэн манханы хөтөч, Тоттори элсэн манханы байгаль, бүтээл, амьтан ургамал зэргийн танилцуулга, үзэсгэлэн, мэдээж шууд бариж үзэх боломжтой булан ч бэлдсэн бөгөөд үүгэр дамжуулан элсэн манханы тухай гүнзгий ойлголттой болох боломжтой.
  • Тоттори элсэн манхан, зоо паркын төв : TEL 0857-22-0021
    Тоттори элсэн манханыг хариуцсан алба байдаг. Жуулчдын гарын авлага, хориглох зүйлс, гэнэтийн үйл ажиллагаа, зураг авах, явган аяллын маршрут зэргийг санал болгож газарчлах үйл ажиллагаа явуулдаг.
  • Тоттори элсэн манханыг хариуцсан газраас санал болгосон улирлын мэдээлэл (Тоттори мужийн Тоттори элсэн манхан хариуцсан газар : TEL 0857-22-0581)
    Тэргэнцэрээсээ ч элсэн манханыг харах боломжтой.
    Зогсоолоос орох хаалга хүртэл модон замтай. Тэргэнцэр, хүүхдийн тэрэгтэй ч элсэн манханыг үзэх боломжтой. Мөн элсэн дээгүүр явах боломжтой зузаан дугуйтай тэрэг (төлбөргүй) түрээсэлдэг.
  • Хүндрэл бэрхшээлгүй Тоттори элсэн манхан (Байгалийн цэцэрлэгт хүрээлэнгийн сан : TEL 0857-23-7652 )
    • Хаяг : 鳥取県鳥取市福部町湯山
    • Лавлах : Тоттори хотын аялал жуулчлалын мэдээллийн төв
    • TEL: 0857-22-3318
    • Хаяг : JR Тоттори метроны буудлаас Тоттори элсэн манханы чиглэлийн автобусанд суугаад Тоттори элсэн манханы буудал дээр бууна. (бямба・ням・баярын өдрүүдэд Лүф грийн арслан автобус явна)
    • Цахим хуудас :
    Тоттори элсэн манханы хаант улс

Митакуна Санбуцү хийд

Тус сүм нь далайн түвшнээс 900 метрийн өндөрт байрлах уулын хийд юм. Доторх Нагэйрэдо нь босоо хаданд баригдсан харахад л өвөрмөц барилга гэдгээрээ үндэсний нэгэн баялагт тооцогддог. Дээврийн хэлбэр, хийд гэдгийг илтгэх баганын бүтэц нь уран хийцтэй. Баригдсан хугацаа нь тодорхойгүй бөгөөд Шүгэндог үндэслэгч Энно Узуно хуулиар барилгыг тэгш газраас холдуулсан нь уламжлагдан ирсэн. Нагэйрэдог ойроос харахын тулд уулын хэцүү замаар авирах хэрэгтэй болно. Нагэйрэдо мөргөлийн газраас орчныг бүхэлд нь тольдож болно. Холын дуран ашиглах боломжтой.

Митоку уул Санбуцү хийд Нагэйрэдо хүртэл уулын авиралт
Митоку уулын авиралт нь нарийн замтай, төмөр гинжийг барин өгсөх боломжтой зам, хальтаргаатай гэх мэт олон замтай. Авирахдаа хөдөлгөөнд эвтэйхэн хоёр гараа чөлөөтэй хөдөлгөх боломжтой хувцас, хэрэглэл ашиглахыг зөвлөж байна. Шаардлагатай бол бээлий, амны алчуур, ус зэргийг бэлтгэж болно.

Тоног төхөөрөмжийн тухай мэдээлэл

  • Бүтгэх хугацаа : 08:00~15:00 цаг
  • Тасалбарр : Том хүн : 600 иен, хүүхэд (Бага・дунд ангийн сурагч) 300 иен
  • Төлбөр : Төлбөртэй, тоног төхөөрөмж тус бүр өөр өөр
  • Ууланд гарах бүртгэлийг Митукү уулын Санбуцү хийдийн гол дуганын арын авиралтын албанд хийлгэх боломжтой.
  • 2 ба түүнээс дээш хүн бүртгүүлэх боломжтой.
  • Аюулгүй байдлын үүднээс уулын гутал, пүүз, сүрлэн шаахай өмсөнө үү.
    ※Авиралтын замыг гэмтээхгүйн тулд төмөр хадаастай гутал өмсөхгүй байхыг зөвлөе.
    ※Сүрлэн шаахай борлуулах цэг байгаа.
  • Орохыг хориглосон газар битгий ороорой
  • Галт зэвсэг авч ирэхийг хориглоно
  • Цаг агаар муу үед оруулахгүй (цас орж буй үед орох хориотой)үүнээс гаднах мэдээллийг доорх хаягаар лавлана уу.