동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Тувагийн БНУ

Гишүүн байгууллага ОХУ Тувагийн БНУ

Кара-оол, Шолбан Валерьевич

  • Улсын нэрОросын Холбооны Улс
  • Орон нутгийн нэрТувагийн БНУ
  • Байгууллагын даргын нэрКара-оол, Шолбан Валерьевич

Эмблэм

Далбаа

Далбаа

 

Сүлд

Сүлд

 

Түүхэн тойм

  • 1921. 9. 9: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улсын гадаад явдлын яамны ардын их хурлаас Тува үндэстний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
  • 1925. 7. 22: Москвад Тувагийн бүгд найрамдах улс ба Зөвлөлтийн холбооны улс хооронд найрсаг харилцааны байдал болон гадаад харилцааны хамтын ажиллагааны протокол хийгдэв.
  • 1926. 8. 10 : Улаанбаатар хотод Тувагийн бүгд найрамдах улс болон Бүгд Найрамдах Монгол ард улсын хоорондын бие даасан хамтын ажиллагаа болон гадаад харилцааны хамтын ажиллагааны протокол хийгдэв.
  • 1944. 10 : Тубагийн өөртөө засах орон нь Зөвлөлтийн Холбооны улсад нэгдэхтэй холбогдсон зөвшилцөлд гарын үсэг зурж Зөвлөлтийн холбооны их хурлын тэргүүлэгчдийн хууль тогтоомж гарав.
  • 1961 : Оросын холбооны улсын бие даасан Өөртөө засах Тува улс болж өөрчлөгдөв.
  • 1990. 12 : Тувагийн бүгд найрамдах улс болж өөрчлөгдөв.
  • 1991. 12. 28. : Тува улсын ерөнхийлөгчийн хууль гарсан.
  • 1993. 10. 21 : Дээд хурлаас улсын Үндсэн хуулийг баталсан.
  • 2001. 5. 6. : Шинэ үндсэн хуулиар ерөнхийлөгчийн хуулийг цуцалсан.
  • 2002. 3 : ИХ-ын даргын сонгууль болсон.
  • 2002. 6 : ИХ-ын сонгууль болсон.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 16 8,600km²
  • Байршил : Тувагийн БНУ нь төв азид оршдог бөгөөд зүүн Сибирийн өмнө хэсэг болон Енисей мөрний эх орчмоор байрладаг. Тувагийн БНУ-ын нийслэл нь Кызыл хот бөгөөд газар зүйн хувьд азийн төв хэсэг юм.
  • Уур амьсгал : Далай тэнгисээс зайдуу оршдог ба уулархаг газар нутагтай учраас эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөл нь урт бөгөөд маш хүйтэн харин зун нь халуун цаг агаартай. Өвөл нь хүйтэн боловч салхи багатай тал хөндий нутагт хур тундас бага унадаг. Зун нь уулын бүс нутаг нь дулаахан, тал хөндий бүс нутаг нь халуун байдаг. 1 дүгээр сард агаарын дундаж нь хэм −28°-ээс −32° хэм ба 7 сарын агаарын дундаж хэм +15°хэмээс +20°хэм байна. Хамгийн хүйтэн байсан өвлийн агаарын хэм нь −58°C байсан ба хамгийн халуун байсан зуны агаарын хэм нь +40° хүрч байлаа. Тувагийн бүгд найрамдах улс нь өндөр уулын оргилууд болон нам доор газар бүхий тал нутаг хослосон уулын бүсийн газар нутагтай. Нийт нутгийн 82%- ийг уулын бүс эзэлдэг ба тал хээр нь 18%-ийг эзэлнэ. Хүйтэн бүсэд хамаарагдах Тундрын цаг ууртай бүс нутаг юм.
Хүн ам
  • Хүн ам : 309,347 хүн (2012 оны байдлаар)
  • Хүн амын нягтрал : 1.83 хүн/ км2 (2012 оны байдлаар)
Түүх соёлын дурсгал
  • Тувагийн эртний булш

Эдийн засгийн байдал

ангилал агуулга
Эдийн засгийн түвшин
  • ДНБ : 30,6 тэрбум рубль буюу 1,0 тэрбум доллар (2010 оны байдлаар)
  • 1хүнд ногдох орлого : 78,000 рубль / 2,600 орчим доллар (2010 оны байдлаар)
Аж үйлдвэрийн байдал
  • Аж үйлдвэрийн бүтэц : Аж үйлдвэр 8.2%, газар тариалан 15%, барилга 3.5%, тээвэр 3.2%, харилцаа холбоо 1.5%, худалдаа 12.7%, бусад 55.2%.
  • Аж үйлдвэрийн дэд бүтэц : Эдийн засгийн чухал салбар болох мал аж ахуйд суурилсан газар тариалан, байгалийн нөөц баялагт түшиглэсэн аж үйлдвэрийн суурин ихтэй.
Голлох бүтээгдэхүүн
  • Мод боловсруулах, хүнсний аж үйлдвэр, тавилга, нэхий арьс, бэлэг дурсгалын зүйл, төмөрлөг бус бүтээгдэхүүн

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Олон улсын харилцаа, эдийн засгийн хэлтэс.
  • Хаяг : Russia, 667000, Republic of Tuva, Kyzyl city, Chuldum str., 18
  • Утас:7-39422-3-16-59, 7-39422-3-70-00
  • Факс : 7-39422-2-13-54, 7-39422-2-13-40
  • Вэбсайт:http://www.gov.tuva.ru