동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Увс аймаг

Гишүүн байгууллага МОНГОЛ УЛС Увс аймаг

Д.Батсайхан

  • Улсын нэрМонгол улс
  • Орон нутгийн нэрУвс аймаг
  • Засаг даргын нэрД.Батсайхан

Бэлгэ тэмдэг

Бэлэг тэмдэг

Бэлэг тэмдэг

 

Түүхэн тойм

  • 1925 онд дөрвөдийн 2 аймгийг нэгтгэн Чандмань уулын аймгийг байгуулсан. Улмаар 1931ондУвс аймаг байгуулагдсан. Увс аймгийн түүх шинэ залуу мэт боловч үүсэл гарлын хувьд эрт үед холбогддог. Аймгийн төв Улаангом нь 17-р зууны 2-р хагаст анх суурь нь тавигдсан манай улсын эртний хотуудын нэг.

Нутгийн онцлог

  • Дэлхийн стандартад тохирсон хамгийн нарийн микронтой ноолуурын ямаа тус аймгийнх. Тус аймгийн Тэс, Ховд, Бөхмөрөн, Хандгайт голын сав газраар зэрлэг чацаргана ургадаг бөгөөд Монголын бүх чацарганы 60.0 хувь нь Увс аймагт ургадаг.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : Тус аймгийн нутаг нь манай улсын нутгийн 4.45% буюу 69.585 мянган ам дөрвөлжин км талбай эзэлнэ. Нийт нутгийн 60% нь хангайн, 40% нь говийн бvсэд хамрагддаг юм.
  • Байршил : Увс аймаг нь МУ-ын нийслэл УБ-аас 1336 км алс, эх орныхоо хамгийн баруун хязгаар их нууруудын хотгорт оршино
  • Уур амьсгал : Увс аймаг нь Их нуруудын хотгор, Алтайн нурууны салбар уулсын бүсэд орших тул эх газрын эрс тэс уур амьсгалтай. Увс нуурын хотгор өвлийн улиралд агаарын даралт 1-р сард 1054 хүрдэг. Агаарын температур нь хасах 50 хэмд хүрдэг. Монгол орны хамгийн хүйтэн газар юм. Их нуруудын хотгорт жилд дунджаар 100-150мм, тал хээрийн бүсэд 200-250мм, өндөр уулын бүсэд 250-300мм хур тунадас унана. Хамгийн их хур тунадастай үе нь 7,8-р сар, хамгийн бага хур тунадас унах үе нь 1,2-р сар юм. Салхины хурд дунджаар 4м/с байна.
Хүн ам (2018 оны байдлаар)
  • Хүн ам : 83,617 хүн
  • Өрхийн тоо : 22,047 өрх
Соёлын арга хэмжээ
  • Баруун монгол аймгийн язгуур урлагийн наадам (8 сард)
Түүхийн дурсгалт газар
  • Ончийн хадны сүг зураг, Долоодойн уйгуур бичээс

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин (2017 оны байдлаар)
  • GRDP : 321,0 тэрбум төгрөг
  • 1 хүнд ногдох ДНБ : 3914.6 мянган төгрөг

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
  • Хаяг : Government office of Uvs province
  • Утас:+976-70454718
  • Факс : +976-70454095
  • Вэбсайт:http://www.uvs.gov.mn