동북아시아지역자치단체연합 로고

Түүхэн замнал

Холбооны танилцуулга Танилцуулга Түүхэн замнал

+

2016. 09

ЗХАНЗХ-ны 11-р Бүгд хурал

хугацаа : 2016-09-27 ~ 2016-09-28

·Хаана : ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хот
·5 улсын 30 гишүүн орон нутаг
·Холбоонд шинээр гишүүнээр элссэн(4 орон нутаг), Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороог өөр орон нутагт шилжүүлсэн.
Гишүүний татвар, сурвалжлагч гишүүний тогтолцоог нэвтрүүлэх зэрэг Үндсэн дүрмийн агуулгад өөрчлөлт оруулсан.

+

2014 оны 10 сар

Холбооны 10-р Бүгд хурал

хугацаа : 2014-10-21 ~ 2014-10-24

Холбооны 9-р Бүгд хурал (БНСУ-ын Жолланам мужийн Ёнам сум,”Хьюндай” зочид буудал) 
Хугацаа: 2014 оны 10 сарын 21-нээс 24-ний өдрүүд
5 орны 31 гишүүн байгууллага оролцсон. 
Шинээр гишүүн элсүүлэх тухай (2 орон нутаг), NEAR холбооны дүрмийг өөрчлөх тухай, Эдийн засаг, хүмүүнлэгийн хорооны нэрийг өөрчлөх тухай, Спортын дэд хороог шинээр байгуулах тухай

+

2012 оны 7 сар

Холбооны 9-р Бүгд хурал

хугацаа : 2012-07-24 ~ 2012-07-27

Холбооны 9-р Бүгд хурал (БНХАУ-ын Ниншя Хуйн ӨЗО-ны Инчүан, “Вэйхэй” зочид буудал) 
Хугацаа: 2012 оны сарын 24-27-ны өдрүүд
5 улсын 32 гишүүн байгууллага оролцсон. 
Солонгос улсын Кёнсанбүг мужид Холбооны Хэрэг эрхлэх газрыг үргэлжлүүлэн мөн удаан хугацаанд байршуулах, Залуучуудын гишүүн орнуудад дадлага хийлгэх солилцооны хөтөлбөр(PioNEAR) хэрэгжүүлэх асуудал болон БНСУ-ын Сэжун хотыг Холбоонд /шинээр 1/ гишүүнээр элсэх хүсэлтийг шийдвэрлэсэн.

+

2010 оны 10 сар

Холбооны 8-р Бүгд хурал

хугацаа : 2010-10-27 ~ 2010-10-29

Холбооны 8-р Бүгд хурал (Солонгос улсын Кёнги муж, “КINTEX” зочид буудал)
Хугацаа: 2010 оны 10 сарын 27-29-ны өдрүүд
5 улсын 43 гишүүн байгууллага оролцсон.
Холбооны үндсэн дүрэмд засвар оруулах, өөрчлөх тухай асуудлыг шийдвэрлэж, гишүүнээр 1 орон нутаг элсэхийг баталж, Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хороо, Эрчим хүч уур амьсгалын өөрчлөлтийн хороо, Хүүхэд эмэгтэйчүүдийн хороог шинээр байгуулахаар шийдвэрлэсэн.

+

2008 оны 9 сар

Холбооны 7-р Бүгд хурал

хугацаа : 2008-09-01 ~ 2008-09-04

Холбооны 7-р Бүгд хурал (Хятад улсын Шаньдун муж) 
Хугацаа: 2008 оны 9 сарын 1-4-ны өдрүүд
5 улсын 42 гишүүн байгууллага оролцсон. 
Байнгын Хэрэг эрхлэх газрыг үргэлжлүүлэн байршуулах, Далай загасны аж ахуйн хороо, Аялал жуулчлалын хороог шинээр байгуулж, 5 улсын орон нутгуудыг шинээр гишүүнээр элсүүлсэн.

+

2006 оны 9 сар

Холбооны 6-р Бүгд хурал

хугацаа : 2006-09-12 ~ 2006-09-15

Холбооны 6-р Бүгд хурал (Солонгос улсын Пусан хот, “Лотте” зочид буудал) 
Хугацаа: 2006 оны 9 сарын 12-15-ны өдрүүд
5 улсын 24 гишүүн орон нутаг оролцсон.
Холбооны бэлгэ тэмдгийг зохиох, Шинжлэх ухаан, технологийн хороог шинээр байгуулах, шинээр гишүүн элсүүлэх /27 байгууллага/ тухай баталж, Хилийн хамтын ажиллагааны хорооны зохицуулагчийг өөрчилсөн.

+

2004 оны 9 сар

Холбооны 5-р Бүгд хурал

хугацаа : 2004-09-07 ~ 2004-09-08

Холбооны 5-р Бүгд хурал (БНХАУ, Хэйлонжан муж, Харбин хот)
Хугацаа: 2004 оны 9 сарын 7-8-ны өдрүүд
6 улсын 27 гишүүн орон нутаг оролцов.
Удирдах байгууллагыг Кёнсанбүг мужид байгуулахаар шийдвэрлэж, Хязгаарын бүсийн хамтын ажиллагааны салбар хороодыг байгуулав.

+

2002 оны 9 сар

Холбооны 4-р Бүгд хурал

хугацаа : 2002-09-11 ~ 2002-09-11

Холбооны 4-р Бүгд хурал (ОХУ, Хабаровск муж, Хабаровск хот)
Хугацаа: 2002 оны 9 сарын 11-ны өдөр
6 улсын 29 гишүүн орон нутаг оролцов.
Хойд Солонгос, Монгол улсыг тус холбоонд элсэхийг зөвшөөрөв. Байнгын үйл ажиллагаатай Хэрэг эрхлэх газрыг байгуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулав.

+

2000 оны 9 сар

Холбооны 3-р Бүгд хурал

хугацаа : 2000-09-04 ~ 2000-09-07

Холбооны 3-р Бүгд хурал (Япон, Хёго муж)
Хугацаа: 2000 оны 9 сарын 4-7-ны өдрүүд
  ∙5 улсын 26 гишүүн орон нутаг оролцов.
  ∙Байнгын үйл ажиллагаатай Хэрэг эрхлэх газрыг байгуулах асуудлыг хэлэлцэв. Хойд Солонгосын орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын оролцуулахын тулд хамтын хүч чармайлт гаргаж ажиллах тухай хэлэлцэв.

+

1998 оны10 сар

Холбооны 2-р Бүгд хурал

хугацаа : 1998-10-20 ~ 1998-10-23

Холбооны 2-р Бүгд хурал (Япон, Тояама муж, Тояама хот “Мэйтэйц” зочид буудал)
Хугацаа: 1998 оны 10 сарын 20-23-ны өдрүүд
  ∙ 5 улсын 24 гишүүн орон нутаг оролцов. 
  ∙ Гишүүнчлэлээ өргөжүүлэх зорилгоор Холбооны үндсэн дүрмийг өөрчлөн батлав. 5 салбар хороодыг байгуулав.

+

1996 оны 9 сар

Холбооны 1-р Бүгд хурал буюу анхдугаар Бүгд хурал

хугацаа : 1996-09-11 ~ 1996-09-14

Холбооны 1-р Бүгд хурал буюу анхдугаар Бүгд хурал 
(БНСУ, Кёнсанбүг муж, Кёнжү хот, Хёндэ зочид буудал)
Хугацаа: 1996 оны 9 сарын 11-14-ны өдрүүд
  ∙ 4 улсын 29 гишүүн орон нутаг оролцов.
  ∙ Орон нутаг хоорондын олон улсын байгууллага болж байгуулагдав.