동북아시아지역자치단체연합 로고

Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ

Холбооны танилцуулга Холбооны Хэрэг эрхлэх газар Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ

Зүүн хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны вэб сайтад тавтай морилно уу.

Тус Холбоо 1996 онд БНСУ-ын Гёнжү хотноо байгуулагдсан бөгөөд орон нутгийн захиргаадыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм. 2017 оны байдлаар тус холбоонд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Хойд Солонгос зэрэг Зүүн хойд Азийн 6 улсын 77 орон нутаг гишүүнээр элссэн байдаг.

Эдийн засаг, соёл, байгаль орчин, гамшгаас сэргийлэх зэрэг төрөл бүрийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг явуулан Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгон улмаар дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг хичээж байна.

Зүүн хойд Азийн бүсийн улс орнууд улс төрийн харилцаанд түвэгтэй асуудал байгаа ч хязгааргүй хөгжих боломжтой бөгөөд 21-р зуунд Ази Номхон далайн бүсийн эрин үеийг манлайлах чухал бүс юм.

Бүсийн улс орнууд улс төр, дипломат харилцааны хувьд бэрхшээлтэй асуудалтай байгаа ч Зүүн хойд Азийн орон нутгуудаар дамжуулан гадаад харилцааг 20 гаруй жил явуулж ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагааг тогтвортой явуулж бүсийн хөгжил, энхтайвныг бий болгоход хувь нэмэр оруулах болно.

Энэ мэт зорилгод хүрэхэд тус Холбооны гишүүн орон нутгуудын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тодорхой бөгөөд бодитой хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг явуулахад дэмжлэг үзүүлж улмаар гишүүн орон нутгуудад үр өгөөжтэй харилцааг явуулахад анхаарах болно. Үүний тулд Холбооны вэбсайт нь гишүүн орон нутгуудын хооронд төрөл бүрийн мэдээллийг хуваалцах талбар болох юм.

Цаашид тус газарт хүсэх зүйл, санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу. Бид үйл ажиллагаандаа та бүхний санаа оноог тусгах ба бидний үйл ажилагааг анхаарч дэмжихийг хичээнгүйлэн хүсье.

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Хун Жун Гён

Ерөнхий нарийн бичгийн даргын намтар

Овог нэр : Хун Жун Гён

Төрсөн он : 1956 он

Боловсролын байдал

  • 1980 онд Сөүлийн их сургууль, франц хэлний бакалавр
  • 1982 онд Жүн-Ан их сургууль, Олон улсын эдийн засгийн магистр
  • 1988 он Парисын Улс төрийн дээд сургууль(Science Po.),Францын олон улсын удирдлагын их сургууль(IIAP)-ийн олон улсын эдийн засгийн харилцааны ухааны Diplome

Ажилласан байдал

  • 1983. 4. 17 дахь удаагийн Гадаад хэргийн төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэж төрийн албан хаагч болсон.
  • 1990. 6. Бельги улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга
  • 1993. 6. Вьетнам улсын Хошимин хот дахь БНСУ-ын Элчин сайдын яамны консул
  • 1998.12. Франц улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга
  • 2002. 1. Ёслолын албаны 1-р зэргийн ажилтан
  • 2003.12. Нью Йорк хот дахь БНСУ-ын Элчин сайдын яамны консул
  • 2007. 2. Ёслолын албаны 2-р зэргийн хянагч(ACD Гадаад явдлын яамдын сайд нарын хурлын үйл ажиллагаа)
  • 2007.12. Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авах хорооны ажилтан
  • 2008. 3. Ерөнхийлөгчийн ажлын албаны ажилтан
  • 2009.11. Турк улсын Истанбул хот дахь БНСУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул
  • 2012. 9. Гёнсанбүг мужийн захиргааны Олон улсын харилцааны элчин сайд
  • 2017. 5. ЗХАНЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга