
Долоо хоногийн сүүлээр олон төрлийн эвент болдог Ишикава мужийн Ното нутагт ‘Ното нутгийн үзэсгэлэн’ болж өнгөрлөө. Энэ жил эртний Ното улс байгуулагдсаны 1300 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэсэн бөгөөд Нотогийн өнцөг булан бүрт баяр наадам, тухайн улиралд л гардаг улирлын чанартай хоол хүнсний амталгаа зэрэг олон төрлийн арга хэмжээ боллоо.