동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн байгууллага БНХАУ Жилинь муж Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр :Чанбай уулын улсын хамгаалалттай бүс

Жилинь мужийн Антү, Фусон, Чанбай 3 газрыг хамран орших ба нийт 196.465 га талбайтай. Дулаан бүсийн ойн экологи, түүх соёлын дурсгалт газар, ховор амьтан ургамал гол хамгаалалтад байдаг. 1960 онд Чанбайшан уулын бүсийг хамгаалалтад авсан бөгөөд 1986 онд улсын зэрэглэлийн хамгаалалттай бүс болгосон.

Газрын нэр : Манж го хааны музей

Тус музей нь Чанчүн хотын Күанчен дүүрэгт оршдог. Чин улсын сүүлээр Айшин жүэлүо пүй Манж го улсын тоглоомын засгийн газрын тэргүүнээр залрах үеийн хааны ордон юм. Нийт 13.700 м2 талбайг хамрах ба харьцангуй хуучнаараа хадгалагдаж үлдсэн ордон юм. Мөн Японоос Хятадын зүүн хойд нутгийг эрхшээлдээ байлгаж колончилж байсан түүхт газар юм.

Газрын нэр : Чанчүн жин юүтан цэцэрлэгт хүрээлэн

Жилинь мужийн Чанчүн хотын зүүн өмнөд хэсэгт орших ба нийт 10м2 талбайг эзэлнэ. 96% нь ойгоор хучигдсан. Тайваны Рэвүэтан нууртай ах дүү нуур бөгөөд Азийн хамгийн том хиймэл ой гэгддэг. Цэвэр тунгалаг цөөрөм, өтгөн ой, том толгод хаа сайгүй байдаг. Уул, ус, ой хосолсон, дөрвөн улирал ээлжилсэн үзэсгэлэнтэй газар юм.

Газрын нэр : Бэйда нуурын дэргэдэх цанын бааз

Жилинь мужийн Биеийн тамир, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийн бүсэд оршдог. Жилинь хотын төвөөс 53км, Чанчүн Рунжиа олон улсын нисэх онгоцны буудлаас 126 км зайд тус тус оршдог. Цанын баазаас гадна Чиао шан Бэйдахү зочид буудал, Бэйдахү Азийн олимпийн тамирчдын тосгоны зочид буудал байдаг. Аялал жуулчлал, амралтаас гадна тэмцээн уралдаан, сургуулилт, хурал арга хэмжээ зохион байгуулах боломжтой цогц бааз юм.