동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх Газар ороннутгийн өсвөр үеийн төлөөлөлтэй уулзаж олон улсын талаарх сургалт зохион байгууллаа.2018-06-08 13:53:46

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0531_1.JPG  

첨부파일

Өнгөрсөн 5-р сарын 31-ний өдөр Холбооны Хэрэг Эрхлэх газрын Хятад, Монгол улсын төлөөлөгч болон Олон улсын багийн ахлагч, олон нийттэй харилцах албаны ажилтан нар  Пухан хотын Идун Ахлах сургуулийн Олон улсын ойлголтын дугуйлангийн “Дэлхийтэй хамт” багийн гишүүн 40 сурагчтай уулзалт зохион байгуулав.
Энэ удаагийн уулзалт нь Хэрэг Эрхлэх газрын байрлах Гёнсанбүг мужийн Пуханы орон нутгийн өсвөр үеийнхэнд даяаршлын ойлголт олгоход чиглэсэн ба ЗХАНЗХ-ны үүрэг, үйл ажиллагааг танилцуулсан төдийгүй Монгол орон нутаг хариуцсан төлөөлөгч Э.Аззаяа, Хятад улсын орчуулагч Пак Рё Жон нар өөрийн орны соёл, орон нутгийн онцлогийн талаар танилцууллаа.
Танилцуулгын дараа сурагчид багаар хуваагдан төлөөлөгчидтэй ярилцан сонирхсон зүйлээ асууж үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв.



 

Пухан хотын олон орны соёлын ойлголт боловсролын төвийн Вьетнам, Филлипин, Узбекстаны 4 багш оролцсон нь тус арга хэмжээг өргөн хүрээтэй болгосон юм.