동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн талаар лекц сонсов.2018-04-23 15:20:27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A4975.JPG  

첨부파일

 4 дүгээр сарын 20-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын урилгаар Пухан Технопаркийн хурлын танхимд Солонгосын Далайн судалгааны хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор Пак Сон Жүн “Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн өнөөгийн байдал ба түүнийг идэвхжүүлэх арга зам” сэдвээр лекц тавилаа.

Доктор Пак Сон Жүн нь Умардын тээвэр ложистикийн бодлого, Сүйфенхэ корридор( Приморье I) болон Түмэн корридор( Приморье II) ашиглах боломж, түүнчлэн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга замын талаар илтгэж, дараагаар нь лекц сонсогчдийн асуултад хариулж, санал бодол солилцов.



 Энэ удаагийн лекцэд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнуудаас гадна Гёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн төв алба, Пухан хотын Зүүн тэнгисийн ирээдүйн стратегийн төв албаны дарга тэргүүтэй далайн боомт, тээвэр ложистикийн холбогдох албаны хүмүүс болон гадаад харилцааны мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Гёнсанбүг муж, Пухан хотын зүгээс Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн хамтын ажиллагаа ба түүнийг идэвхжүүлэх сонирхолтой байв.