4 дүгээр сарын 18-ны өдөр NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газрын мэргэжилтэн Жон Эн Ён Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Хятад,Солонгос,Япон 3 улсын хамтын ажиллагаа олон улсын форум”-д оролцов.
“3 улсын хамтын ажиллагааны шинэ эхлэл, өнгөрсөн 10 жил ба ирээдүйн 10 жил” сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү форумаар дээрх 3 улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тогтолцоо, соёл, хүмүүнлэгийн харилцааны талаар хэлэлцэв.

NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газраас уг форумд оролцсноор Хятад, Солонгос, Япон 3 улсын хамтын ажиллагааны талаарх судалгаа, төрөл бүрийн мэдээллийг авч, форумын гол оролцогчидтой уулзаж танилцав. Хятад, Солонгос, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газрыг 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Зүүн хойд Азийн бүсийн энхтайван, хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгох зорилгоор байгуулсан бөгөөд төв нь Сөүл хотод байдаг.