본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

“Зүүн Хойд Азийн Залуу удирдагч форум-2018” арга хэмжээнд оролцогчид NEAR Хэрэг Эрхлэх Газарт зочиллоо

2018-08-27

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 QI2A7152.JPG

첨부파일

2018 оны 8-р сарын 17-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Зүүн Хойд Азийн Залуу удирдагч форум-2018” арга хэмжээнд оролцогчид 8-р сарын 20-ны өдөр Гёнсанбүг мужийн Пухан технологийн паркт байрлах ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх газарт зочиллоо.


ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх газарт зочилсон оролцогчид тус газрын хэрэгжүүлж буй төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийн талаарх танилцуулгыг сонссон ба ажилтнуудын өрөөгөөр орж танилцав.

Түүний дараа Хэрэг Эрхлэх Газрын ажилтнуудын хамт өдрийн хоолонд орж тэдэнтэй ярилцах боломжийг бүрдүүллээ. Форумд оролцогчдын нэг болох Дун Гүг Их сургуулийн оюутан Ким На Хён “ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх Газар нь санасныг бодоход ойрхон байсанд их гайхсан ба NEAR-ын үүрэг оролцоо чухал юм гэдгийг шинээр ойлголоо” гэж хэлэв. 

Мөн түүнчлэн форумд оролцогчид Пухан хотноо байрлах Дэлхийд алдартай ган төмөрлөгийн “ПОСКО” үйлдвэртэй танилцсан.