동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Боловсрол, соёлын харилцааны хорооны 17-р хурал болж өнгөрлөө..2018-08-07 10:50:19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20180803_135912.jpg  

첨부파일

8 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд Япон улсын Шиманэ мужид болсон уг арга хэмжээнд Шиманэ мужаас 7, БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО болон Жилинь мужаас тус бүр 4, БНСУ-ын Гёнсанбүг мужаас 6, ОХУ-ын Приморийн хязгаараас 2, Эрхүү мужаас 3, Япон гаралтай Бразил улсын иргэн 3 буюу зэрэг нийт 5 улсаас 50 гаруй оюутан оролцлоо. Эдгээр оюутнууд уг арга хэмжээний хүрээнд хоол хүнс ба аюулгүй байдал хэмээх сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Япон айлд байрлах, соёл уламжлалтай нь танилцах зэрэг төрөл бүрийн хөтөлбөрт оролцов..


8 дугаар сарын 3-ны өдөр арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён оролцож, мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ арга хэмжээнд оролцогч оюутнуудтай өөрсдийн төрөлх хэлээр нь мэндлэнгээ оюутан залуучуудыг Зүүн хойд Азийн ирээдүгй авч явах хөдөлгөгч хүч болохыг хүсээд уг хөтөлбөрөөс олж авсан мэдлэг туршлага амьдралд нь их нэмэр болно гэж урам хайрлав.