12 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Жилинь мужаас ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газарт томилогдон ажиллах болсон Ү Мюмю Ерөнхий Нарийн бичгийн даргаас батламжаа гардан авлаа. Тэрээр 1 жилийн хугацаатай ажиллах бөгөөд Хятад улсын орон нутгуудтай харилцах ажлыг хариуцах болно. Тухайлбал Жилинь муж Холбооны Олон улсын боловсон хүчний харилцааны хороог байгуулах болсонтой холбогдуулан энэ талаар харилцахад гол үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна