본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хүнчүн хотын төлөөлөгчдийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч уулзав.

2017-03-23

Бичлэг оруулах

Admin

첨부파일

첨부파일

3 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Жилинь мужийн Хүнчүн хотын Коммунист намын байнгын хорооны дарга Пак Сон Чоль тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вонд бараалхав. Жон Жэ Вон дарга Хүнчүн хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа ЗХАНЗХолбооны тухай танилцуулахын зэрэгцээ Хүнчүн хоттой хамтарч ажиллах арга замын талаар санал бодол солилцов. Пак Сан Чоль дарга тус Холбоогоор дамжуулан Зүүн хойд Азийн 6 улсын орон нутгуудтай харилцахыг хүсч байгаагаа илэрхийлээд Хүнчүн хотын газарзүйн давуу тал ба хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар танилцуулав. Хүнчүн хотыг 2009 онд Хятадын Засгийн газраас “Түмэн голын бүсийн олон улсын хамтын ажиллагааны жишиг бүс” хэмээн зарласан бөгөөд сүүлийн үед Хятад, Орос, Хойд Солонгостой худалдаа, хилийн бүсийн аялал жуулчлалын төв болж буй хот юм.