동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

“NEAR-Усан замын аялал жуулчлалын олон улсын форум” зохион байгуулна2018-12-17 15:52:48

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일

2018 оны 12-р сарын 17-ны өдөр NEAR-ын ХЭГ-аас 2019 онд зохион байгуулагдах “NEAR-Усан замын аялал жуулчлалын Олон улсын форум”-ыг зохион байгуулах төлөвлөгөөг гаргаж гишүүн орон нутгуудад мэдээлэл хүргүүллээ. Тус форум нь 2019 оны 2-р сарын 20-22-ны өдрүүдэд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Пухан хотноо зохион байгуулагдах бөгөөд Усан замын аялал жуулчлалыг сонирхдог NEAR-ын гишүүн орон нутаг болон усан замын салбартай холбогдох аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүдийг урьж оролцуулна. Хэрэг Эрхлэх Газар нь 2018 оны 11-р сарын 29-ний өдөр усан замын аялал жуулчлал эрхэлдэг холбогдох албаны хүмүүсийг өөрийн байранд урин удирдах болон ивээн тэтгэх байгууллагуудтай хэлэлцэн  төлөвлөгөөг гаргав. 


NEAR ХЭГ нь Зүүн хойд Азийн бүсэд усан замын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хичээн ажиллаж ирсэн. Тухайлбал Жэжү-Олон улсын усан замын аялал жуулчлалын форумыг зохион байгуулагч Жэжү мужийн захиргаа болон Жэжү мужийн усан замын аялал жуулчлалын нийгэмлэгийн захирал, салбарын мэргэжилтнүүдтэй уулзсан бөгөөд Инчон хот, Жолланам муж, Бүсан хот зэрэг гишүүн орон нутгуудаас зохион байгуулсан усан замын аялал жуулчлалтай холбогдох форум, семинарт оролцон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзсан. Мөн түүнчлэн Япон улсын Киото муж, Акита муж, ОХУ-ын Приморийн хязгаар, Камчатк хязгаар, Сахалин мужаар тус тус айлчлан холбогдох удирдлагууд болон усан замын терминалийн мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан.