NEAR-ын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Чой Жү Хуа тэргүүтэй төлөөлөгчид 6-р сарын 10-ны өдөр Пусан хотод суугаа ОХУ-ын консулын газраас зохион байгуулсан “Оросын өдөр” үндэсний баярын өдрийн ёслолын арга хэмжээнд оролцон баяр хүргэлээ.
“Хэүндэ Гранд” зочид буудалд зохиогдсон тус арга хэмжээнд Пусан, Улсан, Гёнбүг мужийн холбогдох албаны хүмүүс болон Пусан хотод суугаа Хятад, Япон, Монгол улсын Ерөнхий консулууд оролцсон.

NEAR-ын ХЭГ-ийн төлөөлөгчид Пусан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул Геннади Рябковтой уулзан NEAR-ын арга хэмжээг үргэлж дэмжин ажилладагт талархал илэрхийлэн цаашид хамтын ажиллагаагаа илүү ойртуулахыг уламжиллаа.