동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR Холбоог сурталчлах элчин сайд Ян Гэ Хуа Япон улсын зүүн хойд бүсийн мужуудад айлчлав.2019-03-26 09:44:18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 IMG_3060.JPG  

첨부파일


NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар өмнө нь Япон улсын Сэндай мужид БНСУ-ын Ерөнхий консулын албыг хашиж байсан Ян Гэ Хуаг NEAR Холбоог сурталчлах элчин сайдаар томилсон билээ. Тэрээр Холбоог сурталчлахын тулд 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Япон улсын зүүн хойд хэсэгт орших Акита, Ямагата, Аомори мужуудад айлчлав.



 

NEAR Холбоог сурталчлах элчин сайд Ян Гэ Хуа дээрх хугацаанд Акита мужийн захирагч Садакэ Норихиса, Ямагата мужийн захирагч Ёшимүра Миэко болон Аомори мужийн захирагч Мимүра Шингу нарт бараалхан NEAR Холбооны талаар танилцуулахын зэрэгцээ 2019 онд болох салбар хорооны хурал зэрэг арга хэмжээний зарыг хүргэв.


 

Мөн өнгөрсөн жил Японы зүүн хойд бүсийн 6 мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд БНСУ-д айлчлах үеэр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газартай хийсэн уулзалтад оролцсон Ямагата мужийн ИТХ-ын төлөөлөгч Учи Рика, Аомори мужийн ИТХ-ын төлөөлөгч Шимиж Эйчро, Япон дахь БНСУ-ын ард иргэдийн төлөөлөл зэрэг хүмүүстэй уулзаж, NEAR Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулав.