동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бүсан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газарт айлчлав2023-03-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 дугаар сарын 22-ны өдөр Бүсан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газарт зочлон Ерөнхий консул О.С.Дудниктэй уулзан NEAR болон ОХУ-ын NEAR-ийн гишүүн орон нутгуудын үйл ажиллагааны талаар танилцуулж, одоогийн улс төрийн нөхцөл байдалд Оросын гишүүн орон нутгуудтай харилцах арга зам, энэ оны 10 дугаар сард болох NEAR-ийн Бүгд хуралд ОХУ-ын гишүүн орон нутгуудын удирдлагуудыг оролцуулах, ОХУ-ын орон нутгуудыг NEAR Холбоонд гишүүнээр элсүүлэх зэрэг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.  


Хариуд нь Ерөнхий консул О.С.Дудник Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг ажлаа хүлээж авсанд баяр хүргэж, NEAR Холбоо бол Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын нягт харилцаа, хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн тогтвортой байдал, хамтын хөгжил, цэцэглэлт, энх тайвныг тогтооход чухал ач холбогдолтой байгууллага гэдгийг онцлоод Бүсан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газраас NEAR Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.