동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Тоттори мужийн захирагч Хирай Шинжид бараалхав2023-03-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 히라이 신지 돗토리현 지사 예방.png  

첨부파일


2 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Япон улсын Тоттори мужид айлчлан, захирагч Хирай Шинжитай уулзаж, NEAR Холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладагт талархал илэрхийлж, Японы гишүүн орон нутгууд (11 муж) тэр дундаа Тоттори мужийг  NEAR Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах арга зам, мөн энэ оны 10 дугаар сард Үльсан хотод болох NEAR-ийн Бүгд хуралд оролцуулах асуудлын талаар хэлэлцэж, 2026 онд тус Холбооны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Холбоог үүсгэн байгуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн Японы гишүүн орон нутгуудаас Холбооны дараагийн тэргүүлэгчийг сонгох асуудлаар санал солилцов.

 

Тоттори мужийн захирагч Хирай нь NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан үүргийг хаших болсон Им Бён Жинд баяр хүргэн Тоттори мужид айлчилсанд талархаж, Тоттори муж болон Солонгосын орон нутгууд(Канвон мужтай ах дүүгийн харилцаатай, Гёнсанбүг мужийн Пухан, Гёнжү хотуудтай найрсаг харилцаатай)-ын харилцааны байдал болох Солонгосын хот, мужийн захирагч нарийн нийгэмлэгийн тэргүүлэгч бөгөөд Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Үтэй  хоорондын харилцаа, хамтын ажиллагаатай байгаад талархдагаа илэрхийлэв. Мөн Гёнсанбүг мужийн захирагч И Чол Ү-тэй уулзсан талаар танилцуулж, цаашид Солонгос, Японы орон нутгуудын харилцааг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, NEAR Холбоотой хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.