Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад саяхан эх орондоо ирсэн БНХАУ-ын Шэньян хот дахь БНСУ-ын Ерөнхий консул асан Чэ Дү Сог 2 сарын 17-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинд бараалхан Хятадын Зүүн хойд бүсийн 3 мужийн гол сонирхож буй асуудлын талаар санал бодлоо солилцов.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ерөнхий консул асан Чэ Дү Согт хандан Хятадад Элчин, Ерөнхий консулаар ажиллаж байсан арвин туршлагатайн хувьд цаашид NEAR Холбооны Хятадын гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зөвлөж, NEAR-ийн үйл ажиллагааг дэмжихийг хүсэв.

Нөгөөтээгүүр, энэ өдөр тус газарт Пухан хотын захирагчийн орлогч Ким Нам Иль айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй Пухан хотын захиргаанаас явуулж буй олон улсын хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны арга замын талаар хэлэлцэв.