동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Гёнсанбүг мужийн захирагч И Чол Ү-д бараалхав.2023-02-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2 сарын 2-ны өдөр Гёнсанбүг мужийн захиргааны ордонд айлчлан мужийн захирагч И Чоль Ү-тэй уулзаж Гёнсанбүг мужаас NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төсөв, санхүүгийн дэмжлэгээс гадна төрийн албан хаагчдаар дамжуулан олон талаар идэвхтэй дэмжлэг үзүүлдэгт талархан цаашид ч үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсээд


△ NEAR Холбоо нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд цар хүрээний хувьд өргөжин тэлсэн ч  сүүлийн үед зарим        гишүүн орон нутгууд Бүгд хурал гм Холбооны үйл ажиллагаанд оролцох идэвх суларсан, гишүүн орон          нутгуудын анхаарлыг татахуйц арга хэмжээ дутмаг, Хэрэг эрхлэх газрын эрх зүйн байдал зэрэг олон асуудал    байна гээд


△ Мөн Гёнсанбүг мужийн захирагчид хандан энэ оны 10 дугаар сард хийхээр төлөвлөж буй NEAR-ийн Бүгд     хурал болон 2026 онд тохиох NEAR- ийн 30 жилийн ойг амжилттай зохион байгуулах ба NEAR Холбоог    Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын харилцаа, хамтын ажиллагаа төвт олон улсын байгууллага    болж хөгжихөд үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, хувь нэмрээ оруулахыг хүсэв.


Хариуд нь Гёнсанбүг мужийн захирагч И Чол Ү(Солонгосын хот, мужийн захирагч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч) 1 сарын сүүлээр Япон улсын Токио хотод айлчилж, Японы мужийн захирагч нарын холбооны тэргүүлэгч (Тоттори мужийн захирагч) Шинжи Хирайтай уулзаж сүүлийн 6 жилийн турш завсарлаад байсан Япон-Солонгосын мужийн захирагч нарын уулзалтыг энэ оны 2 дугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдаад 


△ NEAR-ийг Зүүн хойд Азийн 6 улсын гишүүн орон нутгийн захиргаадын харилцаа, хамтын хөгжлийн талбар болсон чухал байгууллага бөгөөд


△ 10 сард Үльсан хотод болох NEAR-ийн Бүгд хуралд Солонгосын гишүүн орон нутгуудыг идэвхтэй оролцохыг уриалж, NEAR-ийг 6 улс хоорондын олон талт харилцааны олон улсын байгууллага болон хөгжихөд идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.