NEAR- ийн Хэрэг эрхлэх газрын 6 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2 сарын 1-ний өдөр ажлаа хүлээн авлаа.

Тэрээр ажлаа хүлээж авахдаа “NEAR Холбоо нь Зүүн хойд Азийн бүс нутгуудын хамтын хөгжил цэцэглэлт, энх тайвныг тогтоох зорилготой орон нутгийн захиргааны байгууллагуудын олон талт харилцаа, хамтын ажиллагааны чухал талбар болсон эрхэм чухал байгууллага болохын хувьд бид гишүүн орон нутаг бүртэй хамтран ажиллаж, NEAR-ийг олон улсын хамтын ажиллагааны төв болгож, Зүүн хойд Азийг төлөөлсөн олон улсын нэр хүндтэй байгууллага болгоно” гэв.