10 сарын 7-9-ний өдрүүдэд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын багийн ахлагч Жу Сон Хва тэргүүтэй ажилтнууд 61 дэх удаагийн Жэжү-Тамна соёлын наадамд оролцов. Түүнчлэн Жэжү мужийн захиргааны NEAR-тай харилцах асуудлыг хариуцсан Энхтайван, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн удирдлагуудтай уулзан NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон Жэжү муж хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэв.

61 дэх удаагийн Жэжү-Тамна соёлын наадам “Жинхэнэ Тамнагийн оюун санаагаар эрч хүчтэй урагшилья” хэмээх сэдвээр 17 хөтөлбөртэйгөөр болж өнгөрөв.
Жэжү мужийн захиргааны хүсэлтээр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар NEAR Холбооны гишүүн орон нутаг болох Төв аймгийн хөгжимчдийг уг наадамд оролцоход зуучлан тусалж, арга хэмжээний хугацаанд аман орчуулга хийж туслалцаа үзүүлэв.