Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 7-р сарын 4-ний өдөр Пусан хотод суугаа Оросын Ерөнхий консулын газарт айлчлан Ерөнхий консул Геннади Рябковтой уулзлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ерөнхий консул Рябковт хэлсэн үгэндээ NEAR-ын үйл ажиллагааг ойлгон дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэн цаашид NEAR-ын платформыг ашиглан Оросын гишүүн орон нутгууд Зүүн Хойд Азийн нутгийн захиргаадын байгууллагуудын харилцааг идэвхжүүлэхэд тусалж дэмжихийг хүссэн.

Ерөнхий консул Рябков 2018 оны 11 сард зохиогдсон Солонгос-Оросын орон нутгийн хамтын ажиллагааны анхдугаар форум шиг Оросын холбооны улсын засгийн газар ч гэсэн Алс дорнодын хөгжилд анхаарлаа хандуулж байгаа учир NEAR-ын платформ нь Зүүн Хойд Азийн нутгийн захиргааны байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн дүгнээд цаашид Холбооны Хэрэг Эрхлэх Газрыг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлэв.