Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 7-р сарын 4-ний өдөр Пусан хотод суугаа Хятад улсын Ерөнхий консулын газарт айлчлан Ерөнхий консул Кү У Понтой уулзлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR-ын үзэл баримтлал, үүрэг хариуцлагыг дэлгэрэнгүй тайлбарлаж Холбооны Хэрэг Эрхлэх газрын платформыг ашигласан Зүүн Хойд Азийн нутгийн захиргааны байгууллагуудын хоорондын харилцаа хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэн Хятадын илүү олон орон нутаг Холбоонд гишүүнээр элсэхэд тусалж дэмжихийг хүслээ.

Ерөнхий консул NEAR-ын Хэрэг Эрхлэх Газар нь Засгийн газрын туслалцаагүйгээр 6 улсын хэлээр харилцах боломжтой Зүүн Хойд Азийн улс орны хооронд гайхалтай платформ буй болсныг өндрөөр үнэлж цаашид Холбооны Хэрэг Эрхлэх газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн.