동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Хэйлонжан мужийн Нийгэм, шинжлэх ухааны хүрээлэнгийн Зүүн хойд Азийн институтэд айлчлав.2019-06-17 13:52:15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 동북아연구소1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ БНХАУ-ын Хэйлонжан мужид болсон 30 дахь удаагийн Харбин-Олон улсын эдийн засаг, худалдааны уулзалтад оролцохдоо 6 сарын 14-ний өдөр тус мужийн Нийгэм, шинжлэх ухааны хүрээлэнгийн Зүүн хойд Азийн судалгааны институтийн дарга Да Зы Ганд бараалхав. Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзсан ноён Да Зы Ган Зүүн хойд Азийн судалгааны институтийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлахын зэрэгцээ ирэх 9 сард Хэйлонжан мужид болох олон улсын аялал жуулчлалын форумд Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцож илтгэл тавихийг хүсэв. Хариуд нь Ким дарга цаашид NEAR ба Зүүн хойд Азийн институт хооронд нягт хамтын ажиллагааг бэхжүүлэх болно гэв.



Нөгөөтэйгүүр 2017 оны 6 дугаар сард NEAR ХЭГ болон Хэйлонжан мужийн Нийгэм, шинжлэх ухааны хүрээлэн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд одоо тус мужийн төрийн албан хаагч Ри Ян NEAR ХЭГ-т Хэйлонжан мужаас томилогдож ажиллаж байна.