동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн тав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.2022-12-02

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념패전달.JPG  

첨부파일

NEAR Холбооны тав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нь Солонгосын Засгийн газраас томилсны дагуу Япон улсын Яокохама хотод суух Ерөнхий консулаар  ажиллах болсон тул 11 сарын 30-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв. 

Тэрээр сүүлийн 3  жил хагасын хугацаанд гишүүн орон нутгуудын хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагааг үргэлжлүүлж, NEAR Холбооны үйл ажиллагаа, хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан юм.


NEAR Холбооны ажилчид Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэд  NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын талархлын зүйл гардуулж, өнгөрсөн хугацаанд хичээл зүтгэл гарган шаргуу ажилласан явдалд талархсанаа илэрхийлэв. Хариуд нь тэрээр  NEAR Холбоо олон улсын улс төр, дипломат харилцаанаас үл хамааран “Бүс нутгийн хамтын хөгжил, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах” зорилготойгоор байгуулагдсан тус Холбооны үзэл санааг цаашид ч хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд NEAR  Холбоо нь Зүүн Хойд Азийн орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудын дунд НҮБ-ын үүрэг гүйцэтгэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.