동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Солонгос-Хятад оюутнуудын онлайн уулзалт зохион байгуулав.2022-08-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 행사 전경.jpg  

첨부파일

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар 8 сарын 12-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай танилцах, дадлагажих хөтөлбөрт оролцсон Солонгос 12 оюутан болон NEAR-ийн гишүүн орон нутаг буюу БНХАУ-ын Шаньдун муж дахь Ентай Техникийн их сургуулийн Солонгос хэлний ангийн 6 оюутныг оролцуулсан онлайн уулзалт зохион байгуулав. 


Энэ удаагийн уулзалт нь Солонгос-Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулан ирээдүйн эзэд болох оюутнууд хоорондын соёлын талаар ойлголтоо нэмэгдүүлж, Зүүн хойд Азийн хариуцлагатай манлайлагч болон хөгжих завшааныг олгов.

Энэ удаагийн уулзалтад оролцсон оюутнууд хоёр улсын соёл, ёс заншлын талаар сурч, коронагийн дараах Зүүн хойд Азийн залуучуудын харилцаа, хамтын ажиллагааг явуулах арга зам, Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг явуулах арга зам зэргийн талаар санал бодлоо хуваалцав.